Монголын рок попын ертөнцөд 2000 оны эхээр ОХУ-ын Буриад улсаас Б.Амархүү хэмээх монгол залуу цойлон гарч ирж байв. Тэрээр өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан ч 2019 онд хар тамхины хэрэгт холбогдох болсон. Улмаар 2020 оны дундуур шүүхээс ял сонсож, “аав”-ынд суусан

. Энэ хугацаанд түүний загвар өмсөгч гэргий хүүгийнхээ хамт Европт амьдарч олны хэл ам, харцнаас нуугдаж байв. Харин өнгөрсөн хавар дуучин залуу хугацаанаасаа өмнө суллагдаж, ухаарсан тухайгаа хэвлэлд ярьж, дахин хэрэг түвэг тарихгүй хэмээн амаа өгч байв
Тэгвэл тэрээр өнгөрсөн баасан гаригт нэгэн шоу цэнгээний үеэр трансжендер, загвар өмсөгч Billy-д агсам тавьсан тухай цахим хуудаснаа онцолжээ. Тэрээр “Дуучин Амархүү ч гэнэ үү нэг нөхөр олон нийтийн газар биеэ зөв авч явж чадахгүй нөхдүүд ер нь уугаад хэрэг байна уу. Хүүе зодох нь…” хэмээн бичжээ.

LEAVE A REPLY