Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодож гэмтээсэ н асуудал олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Уг асуудлаар Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр арлын Японыг зорьж нилээдгүй хэдэн телевизээр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүний энэ үйлдэлд олон Монголчууд тийм ч таатай хандаагүй юм.

Харин Д.Батбаяр ярилцлагын үеэр Ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг “Эр хүн шиг ашгүй өөрөө зодог тайлах хүсэлтээ өглөө. Дараа нь сумогийн холбоонд үлдээд ояаката болох хэрэгтэй. Одоо Монголруу буцвал -30-40 градусын хүйтэнд ямар ч хийх зүйл байхгүй. Хоёр дахь амьдрал нь хөлдчихвөл гунигтай” хэмээн ярьсан богино бичлэг нь твитерт тарж олон хүний дургүйцлыг хүргэжээ.

LEAVE A REPLY