А.Сарнайг загвар өмсөгч хийхээс гадна чамгүй сайн бүжигчин д уучин гэдгийг “Яг түүн шиг” шоунаас уншигчид маань мэдэх болсон. Үүний дээр бизнест ч авъяастай гэдгээ харуулж “Monroze” брэндийн галбиржуулан тураах бүс сурталчилж нилээдгүй амжилттай явж ирсэн билээ. Гэвч сүүлийн үед загвар өмсөгч А.Сарнай “Monroze” брэндийг хамтран үүсгэсэн түнштэйгээ таарамж муу байгаа гэнэ. Түүний хамтран ажиллагч модель Сарнайгийн тухайн ийнхүү бичжээ:

“Миний 100% өөрөө санаачилж өөрийн хөрөнгөө оруулж 7 сард Колумб улс болон Америк улсад үйлдвэрлүүлж монрозе нэр дээр гаргаж Сарнайгаар мөнгөө төлж рекламдуулуулсан бүтээгдэхүүнүүдийг манай 2 дэлгүүр болох ГУРВАНБИЛЭГ их дэлгүүр 3 давхар & KOРАЛ центер 3 давхар болон 99910033 94981818 дугааруудаас хүргэлтээр авсан хүмүүстээ би 100% сэтгэл ханамж болон чанарын баталгааг өгнөө!! Яагаад гэхээр би удаан хугацаанд бүтээгдэхүүнээ судалж олон хүнээр хэрэглүүлж туршилт хийж үр дүнг нь харж байж гаргасан эрүүл мэндийн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн болохоор хүн бүрт таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна!!! Дээрээс нь би өөрөө хэтэрхий их до.р.омжлуулж гү.т.гүүлээд бас экс хамтрагч худлаа яриад манай бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэлийг хоёрдуулаад байгааг харахаар надад 2 сэтгэл төрөөд их хэцүү байналдаа нэг бол тэр хүнд аз жаргал хүсээд буянаараа болог гээд хаячимаар нэг бол бүх юмыг баримттай дэлгээд санаагаа амраачимаар… Сарнай өөрөө манай бүтээгдэхүүнийг 8 сараас 11 сар дуустал 3 сарын турш рекламдчаад манай бүтээгдэхүүнүүдийг итгэж авсан хүмүүстээ ингэж туйлбаргүй өөдгүй хандаж болохгүй ш дээ… Бас өөр мэдээ дуулгахад экс хамтрагч Сарнайгийн Лавай төвөөс 1 жилийн үнэгүй түрээстэй санал болгосон дэлгүүр дээр манай бүтээгдэхүүнүүдийг дуурайлгаж хийж зарж байгаан байна миний хийж байгаа бүтээгдэхүүн биш болохоор тэр мэдээж Америк Колумбд хийгээгүй нь тодорхой … Сарнай юу ч гэж худлаа ярьж байж магадгүй тиймээс тэр намайг гүтгээд байгаа нөхдүүд зүгээр Лавай дээр зарагдаж байгаа бүсийг манай бүстэй материалыг нь харьцуулаад үз… 1,2 өмсөөд үз тэгээл мэдэх болно . Бас намайг лайв хийж тайлбарлаач гэж хүсвэл ирэх 7 хоногт хийж болж байна” гэжээ.

LEAVE A REPLY