Өнгөрөгч наадмын өдрүүдэд төрөн гарсан Дуучин Ц.Отгонбаярын “Монгол бөх” нэртэй шинэ уран бүтээл нь Нүдэн гоог дуриаж нүцгэллээ хэмээн шүүмжлэлд өртжээ.
Дуучин Ц.Отгонбаяр бөхийн тухай дуугаа 100 жилийн ойн баяр наадамд зориулан гаргасан бөгөөд тус клипэндээ цээж нүцгэн сур элдэж буйгаар дуулжээ. Энэхүү дууг нүдэн гоог дурайж олны анхаарал татах гэсэн хэмээн үзэгчид хүлээн авч шүүмжилсээр байгаа юм. Учир нь сүүлийн үеийн зохиолын дуучид олны анхаарлыг хэт их татах гэснээсээ үүдэн дууны клипээ ёс бус үйлдлийг харуулах, садар самуун дүрс ихээр үзүүлэх, дуучин өөрөө бүрэн нүцгэлж дуулах зэргээр арга барсан үйлдэл гаргасаар буй юм.

Тухайлбал, Дуучин Б.Баяр-Отгоны “Нүдэн гоо” дууны клип эмэгтэй хүний эмзэг эрхтэнг харуулж, олны шүүмжлэлд өртсөн билээ.
Зохиолын дууны клип, утга агуулга хоорондоо зохицоогүй, харагдах гоо зүйг зөрчин дэлгэц дүүрэн өгзөг харуулсан хэмээн нэг хэсэг шүүмжилсэн. Харин нөгөө хэсэг  шинэлэг хэмээн маргалдаж олны шүлс хатаагүй байхад дараагийн нүцгэн бие харуулсан бүтээл гарсан.
Тодруулбал, Дуучин Э.Мягмарсүрэн, Т.Үүрийнтуяа нарын хайрын дууны клипэнд гарснаар дуучин өөрөө нүцгэн байгаа нь олонд танигдах гэсэн арга ядсан хэлбэр хэмээн дургүйцэх хүн олон байна.
Ийнхүү цар тахлын үед уран бүтээлчид тэр дундаа зохиолын дуучдын хувьд хүндхэн байгаа ч олны анхаарлыг татах гэж хэт задгай клип хийж байгаа нь ёстой л аргаа барж дээ гэж харагдаж байгаа юм. Цаашид гарах зохиолын дууны клип шинэ санаа нь хэт задгай байх болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд хэдийнэ бий болжээ. Мэдээнд өгөх сэтгэгдэл?

LEAVE A REPLY