Мэргэжлийн хяналт, татварын байцаагч нарын “өлөн” занг иргэд илчилж эхэллээ

Баян зүрх дүүрэг Тулга хотхон 50 айлийн шинэ орон сууц мэргэжилийн хяналт улсын байцаагч нар маань үзэж шалгаад бэлэг сэлтээ аваад комисс нь хүлээн аваад баясан гарж яваа байдал. Үйлчилгээний салбарынхан төрийн алба хаагчид тэр дундаа мэргэжлийн хяналт, гааль, татварын байцаагчдын ёсзүйгүй байдал, увайгүй үйлдэл, авлигад дуртай байдлыг цахим хуудаснаа илчилж эхэллээ.

Учир нь үйлчилгээний салбарын ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах, үйлчилгээний шаардлагад нийцүүлэн ажиллахын тулд хэдэн зуун хуудас бичиг цаас бүрдүүлж, хэдэн арван дарга нарын үүд сахиж, хэдэн арван сар болсны эцэст сая нэг юм зөвшөөрөл авдаг. Гэвч үүний дараа жинхэнэ дарамт эхэлдэг байна.

Цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, онцгой байдлын олон арван байцаагч нар өдөр алгасахгүй шалгалт хийж, хураана, хасна, торгоно, шийтгэнэ, зогсооно гэсэн үгсээр дарамталдаг аж. Үйлчилгээ эрхлэгчид арга буюу тэдний гарт хэдэн цаас атгуулж, өөрт байгаа архи дарс, хоол унд байж болох бүхнээрээ үнэгүй үйлчилж байж сая тэсч үлддэг байна. Олон арван жил бугшсан асуудлыг иргэд цахим хуудаснаа дэлгэн, давлагаалж байна.

Тухайбал, иргэн У.Болортуяа:

-“Бизнес хийдэг найз маань бухимдахаараа бичдэг юм. Саяхан МХЕГ шалгаад, караокег нь 5 саяар торгоод, агуулахад нь байсан үнэтэй виски сэлтийг нь хураагаад явж гэнэ” гэж жиргэжээ.

Бас нэгэн иргэн:

-“Худ ураг болох гэж байгаа хүмүүстэйгээ танилцах гэж байгаа гээд вип өрөөг нь бэлдүүлээд, амт чанар, ширээ засалт дээрээ өндөр шаардлага тавиад байсан татварын байцаагт мөнгөө төлөөгүй гэсэн ш дээ…” гэжээ.

Харин иргэн Баагий:

-.Маргааш амралтанд чинь дөрвөн хүн очиж амарна шүү гэснээ дөрвөн гэр бүлийн 20-оод хүн очиж хүндрэл учруулсан байгаа юм, мэдээж үнэгүй…

гэх мэтээр олон арван хүн сэтгэгдлээ илэрхийлж, төрийн алба хаагчдын ёсзүйгүй үйлдлийг дэлгэсээр байна. Тоон мэдээлэл хүргэхэд, Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтдээ 8500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээрийн 47% нь аймаг орон нутагт, 53% нь нийслэл хотод ажиллаж байна. Үүнээс ресторан 1570, кафе 400, баар 1331, түргэн хоолын газар 85, эмнэлэг сувиллын 544, сургуулийн 1600, дотуур байрны 283, цайны газар 2369 нийт 8467 гал тогоо бүхий хоолны газар тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна.

LEAVE A REPLY