Өнгөрсөн наймдугаар сарын 11-ны өдөр БНСУ-ын Чонан хотын нэгэн байрны доод давхрын зогсоол дээр гал гарч 666 орчим машин их бага хэмжээний хохирол амссан байнa

Тодруулбал, тус хотын Сөбүг дүүрэгт нэгэн орон сууцны доод талын авто машины зогсоолд байсан том оврын суудлын автомашин дэлбэрчээ. Тус зогсоолын камерын бичлэгэнд гарснаар гал гарах үед том тээврийн хэрэгслийн жолооч нэн даруй машинаасаа бууж утсаа гаргаж ирэн гал команд дуудахаар сандарч зогсох үед машин нь дэлбэрч буй бичлэг буусан байна.

Тус жолоочийн мэдүүлж буйгаар, “Тамхи асаах хооронд гал гарсан ба машины хойд талын суудалд газ байсан” гэжээ. Тэрбээр гуравдугаар зэргийн түлэгдэлтэй яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ба мөн ойр хавьд байсан 14 хүн галын утаанд угаартан хүргэгдсэн байна. Одоогоор нийт хохирлын хэмжээг 1 тэрбум вон гэж тооцоолж байгаа гэсэн байна.

LEAVE A REPLY