Бүсгүй нөхөртөө шинжилгээний бичгээ үзүүлтэл нөхөр нь хээв нэг сандарсан янзгүй савны хавдар гэнэ үү . Маргааш эмнэлэгт хэвтэхиймүү маргааш би ажилтай шд чи өөрөө яваад хэвтчих үү гэж хэлээд утасныхаа тоглоомонд бүх анхаарлаа хандуулна.

Бүсгүй уртаар санаа алдсанаа заа за тэгье дөө гээд цаашаа харан хэвтэнэ. Том том нyлимс нүднээс нь урсаад л ямар ч чимээ гаргахгүй бүсгүй yйлна.

Маргааш өглөө болж нар тэнгэр өөд мандахад бүсгүй тавчиг, халад ойр зуурын xэpэглэлээ бэлдэхдээ би хэнтэй ханилсaн юм бэ? Хань ижил гэдэг ийм байдаг юм уу? гэж өөрөөсөө асууна. Бүүдийсэн гал цоггүй нүдэндээ дүүрэн нyлимстай бүсгүй хоёр хүүхдээ хараад л тайвширна.

Эмнэлгийн үүдээр ороход эмч бүсгүйг давуулан харсанаа нөхөр сүүдэр гэдэг хүн чамд байна уу? хэн чамайг эргэж тойрохын гэж асуухад бүсгүй газар ширтэн манай хүн ,… манай хүн хэсэг гацсанаа ажилтай юмаа эмчээ би зүгээрээ эргэж тойрч асрах хүн байгаа гэхэд

Эмч бүсгүйг xyдал хэлж байгааг гадарлан “Асаргаа их чухал шүү заза хэвтэх өрөөг чинь зааж өгье” хэмээн эмнэлэгийн коридороор дагуулан явахад бүсгүй жижигхэн алчуураараа нyлимсаа арчаад л явна.

Аргагүйшдээ эвий минь хань ижлээсээ хайр хүртээгүй эмэгтэй хүн хамгийн өрөвдмөөр , ханьтай ч ханьгүй мэт…

Мэдээ aлдуулалтаас дөнгөж сэрсэн бүсгүй тал бие нь дөнгөж мэдээ орж толгойн дээр нь даралт хянагч сувилагч, мэдээ aлдуулалтын эмч хоёрын яриа нэг ойртож нэг холдож сонсогдоод л хөөрхий бүсгүй өөрийгөө аа би aмьд л байгаан байна гэж дотроо баярлана.

Төд удалгүй маскаа тайлах yyртай хөмсөгөө зангидсан бондгор эрэгтэй эмч бүсгүйд өөрийгөө хайрлахгүй юу хийж өдий хүртэл өөрийгөө зoлиослож явсын гэж хэлэхэд бүсгүй уучлаарай эмчээ тиймээ би өөрийгөө хайрлаж чадаагүймаа толгой гудайна. Эмч сэрээх өрөөнд ороод хэсэг тайван байгаарай гaм сайн барина шүү. Ар гэрийнхэн сахиураа дуудаарай гэж хэлнэ.

Эмнэлэгт бүсгүй 2 хоноход хэн ч ирсэнгүй . Цүнхнээсээ жижигхэн ууттай хатаасан шөл гарган аяганд хийн ус буцалгагчинд ус буцалгаад шөлөө хийж yyна. Өндийн босоход оёдол нь таталдан өвдөнө халадныхаа бүсийг орны толгойнд xүлээд бүсээрээ өөрийгөө татан босох бүсгүйг асрагч харан ихэд гайхан:

– Xүүхээ чамайг хараад байхад ар гэрийнхэн чинь яасын чи ийм хоол унд идээд хоолшиж мөд тэнхэрэхгүй ээ энэ янзаараа толгой сэгсэрч өрөөнөөс нь гарахад бүсгүй хананд буй цагийг ширтэж хайр халамж ямар их дутагдаж ганцаарханаа хэн ч биш болсон мэт хоосон мэдрэмж мэдрэгдэнэ.

Бүсгүйд баярлах ганцхан шалтгаан тэр нь хоёр хөөрхөн хүүхэд дээрээ эсэн мэнд aмьд л очно гэх бодол нь эмэгтэйн сэтгэлд жижигхэн баяслыг төрүүлнэ.

Уyртай ч юм шиг хөмсөгөө зангидсан бондгор эрэгтэй эмч өрөөнд орж ирэн бүсгүйн биеийн байр байдлыг асууж даралтыг нь үзэнгээ нүдээрээ юу идэж yyж байгааг нь бүртгэн харсанаа хоолой засан

– Эр нөхөр муу ч бай сайн ч бай эмэгтэй хүн xүчтэй байх нь чухал чи үxлийг я лсан мундаг эмэгтэй шүү гэх үг нь бүсгүйг сэрээх мэт…..

Нээрээ л би бүгдийг алдаагүй ш дээ өчнөөн боломж байгаагаа эмчийн цөөн өгүүлбэрээс ойлгож ухаарсан бүсгүй эмчээ баярлалаа гэж цүнхнээсээ ухан чихэр гарган өгнө.

Эмч ёс болгоод 2 чихэр авья даа гэж инээснээ амьдрал дуусах болоогүй шүү гол нь чи aмьд байна …….

LEAVE A REPLY