Би 29 настай. Жирийн л нэгэн монгол эмэгтэй. Харин насандаа баймгүй гашуун амьдрал туулж өнгөрүүлсэн байж магадгүй ээ.Яг хаанаас нь хэрхэн эхлэхээ сайн мэдэхгүй байна.Хайр гэдэг зүйл яг юу вэ? гэж өөрөөсөө асуусаар…3 үрээ алдсан гашуухан дурсамж, хань нөхрийг минь салгаж аваад явсан эгчмэд эмэгтэйгээс асуух хэрэгтэй юм болов уу???Тэр бид 2 1 байр 1 орцны дээд доод давхарын айлын хүүхдүүд. Цэцэрлэгт 4, 5 настай байхаасаа л түүнийг мэддэг байсан. Надаас 7 насаар ах!!!2 ээж маань 1 албан байгууллагад ажилдаг, аав ээжийг ажилтай үед дүү бид 2-г хааяа гэрт харж, цэцэрлэг сургуульд хүргэж өгч авдаг байсан байрны ах маань Миний анхны хайр, амь амьдрал минь байсаан. Намайг 4р ангид ордог жил тэр хотруу оюутан болж яваад 7р ангид ордог жил Ээжтэйгээ хотруу шилжин явсанаас хойш 4 жил ямарч сураг чимээгүй байсан. Би насаар олон дүү байсан болохоор тухайн үед дурлаж хайрлаж байгаагүй л дээ. 2006 онд оюутан болж хотод суурьшихдаа 10 сарын цас бударсан өдөр түүнтэй гудманд таарсан. Нэрээр минь дуудахад хэн намайг дууддаг билээ гээд эргэж хартал тэр Аавын минь нэрийг хэлээд ахын охин мөн үү, Т ах нь байна аа гээд инээгээд зогсож байсан.Би нүдээр нь л таньсан хэхэ. Цэмцийсэн сайхан өндөр залуу.Хэн хэнийхээ өөр болсонг гайхаастай уулзаж байв. Би 10 жилдээ банди нтртэй үерхэж байсангүй ээ.

Бусдаас арай өндөр болохоор тэмээ, анааш гэх мэт хоч нэртэй явсаар оюутан болж байсан, жаахан зожиг ч юм шиг даруухан охин байлаа. Т ах дөнгөж оюутан болж хотод ирсэн намайг Ахын сэтгэлээр их халамжилаад л. Хэрэгтэй ном дэвтэр олж өгөхөөс өгсүүлээд, үргэлж л Агаан дүү гэнэ. Их хотын соёлтой танилцуулсан гэх үү дээ. Тэр их хайр халамж хаанаас нь гардаг юм болоо гэж боддог байв. Яг л миний авран хамгаалагч сахиус мэт. Үерхэл нтр гэж юу ч мэдэхгүй би чинь тэр хүнд өөрийн эрхгүй дасчихсан. Өөрөө айлын ганц хүү, эмэгтэй дүүтэй болохыг аймар их хүсдэг байсан гэсэн. Эмэгтэй дүүтэй байсан бол яг л ингэж эрхлүүлнэ дээ гэж боддог бодлоороо намайг эрхлүүлдэг байсан гэж сүүлд нь ярьж байсан. Ахын дүү өлсөж байна уу, ах нь гоё хоолонд оруулъя гээд энд тэндэхийн гоё гоё газар хоолонд оруулахаас эхэлсэн дээ. Шинэ кино гарсан байна, агаа нь дүүдээ билет авчихсан найзтайгаа үзээрэй гэнэ. Хааяа өөрөө хамт үзэлцэнэ. Цас бороо орсон хүйтэн өдөр ахын дүү даарчихна, ах нь хүргээд өгье гэсээр гэр сургууль 2-н хооронд их ч явсаан. Сүүлдээ ангийхан танай жолооч ирчихсэн байна гэнэ. Баяр ёслол бүрээр элдэв янзын гоё гоё бэлэг өгнө гээд л. Учир мэдэхгүй оюутан охин төрсөн мэт ахдаа ихэд эрхэлсээн. Үе үехэн манай гэрээр зочилж хоол буудна,

Аавтай минь хэдэн ч цагаар хамаагүй ярьж суудагсан. Манайд очих болохоороо Ээжрүү минь утасдаж хэлнэ, Эгчээ хүү нь танайд очиж таны гарын хоолыг идэж болох уу гээд л. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч 2р курсэд ордог намар тэр надад албан ёсоор үерхэж болзох санал тавив. Ах дүүгийн ёсоо болиод 2лаа албан ёсоор болзож үерхэе, миний найз охин болооч гээд. Яагаад гэхээр түүнтэй ах дүү явсан хугацаанд түүний араас 3 4-р тогтохгүй охид хүүхнүүд гүйлдэж байсанг мэддэг болохоор түүнийг зүгээр л тоглоом хийж намайг сорьж байна гээд итгээгүй. Манайх 13т, түүний гэр 10-р хороололд. Оройд ажлаа тараад ёс юм шиг ирж уулзана, аавтай минь найзлаж явсаар. Манай гэрийхэн түүнийг багаас нь мэддэг, удам судар сайтай гээд дургүйцэж байгаагүй ээ. Өвөл 12 сард түүнтэй үерхэхээ зөвшөөрч албан ёсоор болзож эхэлсэн. Бүх зүйл үлгэрийн мэт. Миний анхны үерхэл, анхны хайр, анхны үнсэлт, анхны амьдрал гээд бүх зүйл ганцхан эзэнтэй. 2008 оны өвөл түүний ээж бурхан болж бид 2 сүйн бөгж солилцож хамт амьдарч эхлэв. Бүх зүйл үлгэрийн мэт хэвээрээ. 10 жилээсээ найзласан найз охин маань хотод байх газаргүй гэсээр би өрөвдөөд гэртээ байлгасан нь миний хамгийн том алдаа байсан юм байна лээ. Одоо эргээд бодоход.Нөхөр маань ажлаа хийсээр, найз охин бид 2 тус тусын хичээлдээ гүйгээд л. Амьдрал үргэжилсээр. Би найз охиныгоо манай хүнд талтай юм байна гэдгийг хэд хэдэн удаа анзаарч байсан л даа. Гэхдээ юм бодоогүй ээ. Танай хүн шиг залуу таалагддаг нтр гэж ярина.

Найзуудаас нь гайгүй залуу байвал танилцуулаад өгөөч нтр гэдэг байсан ч. Би их тэнэг. Ердөө ач холбогдол өгч байгаагүй. 2008 оны хавар би 3 сартай жирэмсэн гэдгээ мэдэв. Бүх хүн баярласан. Аав ээж маань өвөө эмээ болно гээд. Манай хүн ээж минь хүүдээ ирлээ гээд. Үгээр илэрхийлэмгүй. Тэдний гэрийхэн надад их сайн, хүүхдээрээ Т.д ирсэн гээд. Намайг бараг төрсөн цагаас минь мэддэг байсан гэсэн хэхэ,түүний аав ээжийн ах эгч дүү нар нь. Шалгалт шүүлэг гээд ачаалал нэмэгдэж үе үе тонус өгч 2 3 эм уух шаардлагатай болсон юм. Тэр нэг өглөө ээлжит эмээ уух үеэр манай найз охин надад энэ тонусанд сайн гэнэ, давхарлаж уудаг гэсэн гээд 4 эм өгсөн юм. Тонус ихтэй байсан болохоор туслаад нэмэр болох байх гээд хэлсэнээр нь уучихаад хичээлдээ явсан. Уугаад 1 ч цаг болоогүй ээ. Хэвлийгээр аймшигтай өвдөөд байж суухын аргагүй. Доошоо шингэн гараад сургуулийнхаа 00-д ороод хартал дотуур хувцас битүү цус.Түргэн дуудаад эмнэлэг явсан. Даанч бүх зүйл оройтсон байсаан. Найз маань надад тонусны бус үр зулбуулдаг эмийг өөр хайрцаганд хийгээд өгсөн байсанг би яаж мэдэх билээ дээ.Тэгээд л миний 4 сар хүрч байсан үр минь аав ээжийгээ орхиод явчихсан. Эмнэлэгт 7 хоног хэвтээд гэртээ гартал найз охин маань надад эм өгсөн өдрөө манайхаас нүүгээд явсан, намайг эмнэлэгт ч эргэж очиогүй. Сүүлд нь манай аав ээж тэдний гэрийхэнтэй холбогдож жаахан ч болтугай арга хэмжээ авсан ч, үрийн минь амьтай яаж тэнцэх билээ.Яг л тэнгэр газар хөмөрчихсөн мэт. Бүх зүйл утгагүй. Манай хүн намайг хүүхдээ хүсээгүй,тэгээд эм уусан гэж бүрэн итгэсэн. Яагаад гэхээр манай аав ээж намайг сургуулиа төгсөхөөр гадагшаа явж сураад ирвэл зүгээр нтр гээд санал тавьж байсанд их эмзэгээр хүлээж авч байсан юм.

Бидэнд бүх зүйл байна, одоо чи бид 2т үр хүүхэд хэрэгтэй гэж л ярьдаг байсан юм л даа. Үнэндээ бид 2-н амьдралд түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим, Аав Ээжийн минь тус дэмээр дутуу зүйл байгаагүй. Дутуу нь ганцхан үр хүүхэд.Манай найз охин найз залууд маань Б гадагшаа сургуульд явах гээд эм уусан, итгэхгүй бол хайрцаг сав нь энэ байна гээд эмний хайрцаг савыг үзүүлсэн юм билээ. Өөрөөсөө илүү итгэж явсан найз маань надад яагаад тийм зан гаргах болсон шалтгаан, ердөө л бид 2-н бэлэн амьдрал байсан юм болов уу гэж боддог юм. Хоол унд гээд бүх зүйлээ нөхөр бид 2 өөрсдөө зохицуулдаг, манайд байсан хугацаанд 1 төгрөг ч түүнээс гаргуулж байгаагүй. Манай хүн архи уух нь ихсэж, бараг орой бүр л Эхоны зураг бариад уйлна. Би ч байнгын уйлаастай. 2лаа ярилцаад ахин жирэмсэн болохыг хүссэн ч, тэр хүсээгүй. Алган дээрээ бөмбөрүүлж миний төлөө амьдарч байсан миний хайрт өдөр ирэх тусам хүйтэрч, цэвдэг болсоор. Сүүлдээ би түүнийг ерөөсөө танихаа байсан. Хамт байсан хугацаанд бид тус тусдаа өрөөнд амьдарч, яг л танихгүй хүмүүс мэт. Би ярилцах гэж бараг 100 удаа оролдсон ч эм уудаг тэнэг эмэгтэйтэй ярилцмааргүй байна гээд л өрөөний хаалгаа тас хийтэл хаагаад түгжчихнэ. Архи дарс уугаад хонуутаар алга болчихно. Эрэгтэй хүн нэг тэнэг болохоороо үнэхээр тэнэг болдог юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсээн би. Шинэ жилийн өмнөх өдөр би цүнхтэй хувцасаа аваад салаад явахад, надад юу ч хэлээгүй. Намайг явсаны дараа 2 удаа согтуу гэрт ирж баахан уйлж байгаад л явсан.

Би сургуулиа арай ядан л төгсөөд, аав ээжийн ятгалаар гадагшаа ахин сургуульд явсан юм. Сэтгэл санаа авах юм байхгүй хэвээрээ. Уулзаж учрах санал тавих эрчүүд мэр сэр байсан ч, итгэл гэдэг зүйл надад юу ч байхгүй. Ганцхан түүнийгээ л бодно, галзуурталаа санана. Хааяахан утас руу нь залгаад дууг нь сонсоод л тасална.3 жилийн хугацаанд яг л галзуу хүн шиг амьдарсан. Өөрийгөө аль болох завгүй байлгах гээд хичээлийнхээ хажуугаар давхар ажил хийнэ.Ямар ч болзоо, шоу цэнгээн миний амьдралд байгаагүй.2012онд сургуулиа төгсөөд Монгол буцаж яваад түүнтэй таарсан. Нүдэндээ итгээгүй. 1 нислэг 1 онгоц зэргэлдээ суудал.3 жилийн дараа ахин уулзаж байгаа нь тэр. Нислэгийн турш хэн нь ч юу ч яриагүй. Утасныхаа дугаарыг солилцоод л онгоц буудал дээр 2 тийшээ салсан.14 хоногийн дараа тэр уулзах санал тавьж бид хотоос зайдуу нэгэн амралтын баазад уулзаж шөнөжин ярьж суусан 2лаа. Хэн хэнийгээ бэтгэртэл санасан 2, ээлжилж уйлаад л. Харамсалтай нь тэр надад найз бүсгүйтэй болсоноо дуулгаж, жирэмсэн гэдгийг ч хэлэв. Намайг гадагшаа сургуульд явсаны дараа согтуу машин барьж яваад аваарт орж хүнд гэмтээд, ганцаардахын эрхэнд тэр бүсгүйтэй найзууд нь танилцуулж байсан гэнэ. Би зарим зүйлийг нь сайн ойлгоогүй ээ. 3 жилийн хугацаанд юу эс болсонг би яаж мэдэх билээ дээ.Би чамайг нэг хором мартаагүй, одоо ахиж алдмааргүй байна гээд л зогсоо зайгүй ярьсан. Миний зүүж өгч байсан бөгж яг л тэр хэвээрээ түүний хуруунд. Би ч адил бөгжөө аваагүй, одоо хүртэл зүүдэг л дээ. Тэр бөгжийг хараад надад хайртай нь үнэн юм байна гэсэн итгэл төрсөн ч, би үгүй гэж зүтгэсэн. Жирэмсэн эмэгтэй миний нүдэнд харагдаад. Бараг 4 сар тэр миний араас хөөцөлдөн гүйсэн. Гэрт ирж Аав ээжтэй уулзана.

Яг л өмнөх шигээ, халамжтай сайн хүргэн болон хувирсан.Ээжтэй минь ганцаарчлан уулзаж, найз бүсгүйтэй жирэмсэн, гэхдээ тусдаа байдаг, хамт амьдардаггүй, аваарт ороод гэр зуур байх хугацаандаа танилцаж дотносоод намайг мартахын тулд хүчээр дотносож үерхэж явсаар жирэмсэн болсон, өөр эмэгтэйг жирэмсэн болгосонд хүүгээ уучлаарай гэж хүртэл хэлээд амжсан байсан.Тэр найз бүсгүйгээ хуурч чадахгүй гээд найз бүсгүйдээ бүх үнэнгээ хэлсэн. Надтай уулзуулсан. Уулзангуутаа намайг шууд миний эхнэр танилц гэж хэлсэн гээд боддоо.Яагаад тэгж хэлсэн гэхээр, тэр бүсгүйтэй анх танилцахдаа өмнө нь 7 насаар дүү эхнэртэй байсан, өөрөөсөө болоод гомдоогоод явуулсан болохоор ахиж уулзвал алдахгүй байхын төлөө бүх зүйлийг зориулах болохоор чи надад битгий дасаарай, намайг битгий хайрлаарай гэж хэлж байсан гэсээн. Бүсгүй болзолыг зөвшөөрч, бүсгүйд санхүүгийн тусламж үзүүлдэг, нэг тийм л харилцаа байж байгаад бүсгүй жирэмсэн болсон гэж ойр дотны найз нөхөд нь ярьж байсан юм.Хүүхдээ төрөхөөр өөрөө авч, бүсгүйн хүссэн бүхнийг өгнө гэсэн шийдвэр гаргасан. Ер нь их шийдэмгий, дураараа түрэмгий зантай. Тэр бүсгүй түүнээс салаагүй ээ. Уйлж дуулаад л. Надтай энд тэнд таарахаараа гэр бүл үймүүлсэн садар янхан гээд л уйлаад орилдог.2 ч удаа намайг үсдээд амжсан.Удалгүй бүсгүй төрж хүүтэй болсон юм. Хүүгээ 1 сар хүрсэний дараа бид 2 ахин 1 гэртээ орсон. Бүсгүй хүүгээ 1 ой хүртэл нь өсгөнө, тэгээд бид 2т өгнө, тэр хугацаанд гарах зардалыг та 2 гаргаж байр бэлдэж өг гэсэн болзол тавьсан байсан.Манай хүн өөрийнхөөрөө бүх асуудлыг шийдсэн. Би тэр асуудалд бараг оролцоогүй гэхэд болно. Намайг жирэмсэн болохыг шаардаж,би гэж хүн бүтэн жилийн турш эмнэлэгээс салаагүй. Хүсэхэд хясна гэгчээр жирэмсэн болохгүй явсаар. Манай хүн урьдны адил халамжтай, алган дээрээ бөмбөрүүлнэ.

6 хүүхэдтэй болж Ханийнхаа энгэрт 2 одон зүүлгэнэ гэж ярьдаг байсан хүн шүү дээ.Хүүгээ эргэж тойрох, хонож өнжөөд ирэх асуудалд би огт дургүйцэж хориг тавьж байгаагүй ээ. Эцэг хүү 2-г хамт байх боломжыг салгасан хүн нь би шүү дээ гээд өөртөө бурууг өгөөд л үлддэг байсан юм. 3 жилийн өмнө түүнийг орхиод явсандаа байнга харамсдаг байсан болохоор.2013 оны 5 сард жирэмсэн болсоноо мэдээд. Бүхий л олноороо баяр хөөр болсон. Хүүгээ өөр дээрээ авах гэж яардагаа больж, төрөх хүүхдийнхээ бэлтгэлтийг хийж байраа сольж, хүүхдийн өрөө ор дэр бүх зүйлийг нямбайлан бэлдсэн. Бас 9 сард хуримаа хийхээр төлөвлөөд, төлөвлөж байсан шигээ нижгэр сайхан хурим хийсээн бид 2. Үргэлж гараас минь хөтлөөд явна, анхаарал халамж дээд зэрэгт.6 сартай болж байхад компаний 10 жилийн ой болж бид бүгд хүлээн авалтаа Тэрэлжид хийгээд маргааш нь буцаж яваад нөхөр бид 2 аваарт орчихсон. Жаахан хурдтай явсаны улмаас машины дугуй буудчихсан юм билээ. 2 хоногийн дараа Ачтан эмнэлэгт ухаан оров. Манай нөхөр гар хөл нь шалбарах төдий хөнгөн бэртэл авсан байсан. Бүх зүйл ойлгомжтой. Бидний хүүхэд ахиад л байхгүй. Эмэгтэй хүн тийм үед амьдрах итгэлээ үнэхээр алддаг юм байна лээ.56 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Ураг маань ослын үед амьгүй болж хэвлийг минь хагалж авсан байсан. Эмнэлэгт байхдаа зүгээр л үхэ.хийг хүссэн. Нойрны эм их хэмжээгээр уусан ч, судсаа ханасан ч үхээгүй. 7 голтой.Ахиад бүтэн жил жирэмсэн болж болохгүй гэсэн хориг заалттай, эмнэлэгийн хяналтанд.Яг л галзуу мэт.

Уйлаад л уйлаад л. Нөхөр намайг ажил хийлгэдэггүй байсаан. Хааяа компаний ажилд оролцохоос хэтрэхгүй. Нөхөр маань их ажилын хажуугаар чадлаараа л надад анхаарал халамж тавина. Би өдөр ирэх тусам муухай аашилж, түүнээс салахыг хүсэж хэрүүл өднө, уйлна, дуулна. Найзуудаа гэртээ цуглуулж үе үехэн хатуу дарсыг хүртчихнэ. Манай хүн ажлаа хийнэ, хүүдээ анхаарал хандуулж яваандаа надаас жаахан зай аваад ирсэн. Ойлгомжтой шүү дээ. Сэтгэлийг нь дэвтээх үр үндэс нь байсаар байтал хүүхэд гаргадаггүй, олсоныгоо алддаг сувай эмийн хажууд хэн ч жаргалтай байхгүй, байхыг ч хүсэхгүй шүү дээ.Бүтэн нэг жилийн турш ийм нэг сонин амьдрал үргэжилсээн. Яваандаа гадуур дотуур хонох нь ихсэж, элдэв эмэгтэйчүүдийн асуудлууд ч дэгдэнэ. Би ерөөсөө цочирдоогүй. Тэр олон эмэгтэйчүүд ил болж байхад.Удмыг минь залгах үрийг минь төрүүлж өгсөн тэр цагт бүсгүй минь би чамд үнэнч байх болно гэсэн ганцхан өгүүлбэрээр амыг минь таглана. Дэлгүүрийн худалдагч, барны зөөгч, цэнгээний газрын бүжигчин гээд л. Байхгүй юмгүй гэдэг шиг, бүхий л салбарын эмэгтэйчүүдтэй холбогдож байв.Тэгж явсаар 2015 оны 4 сард Солонгос руу эмчилгээнд явж, 5 сард жирэмсэн болсон юм. 2лаа ямарч хамаагүй аргаар үр хүүхэдтэй болж босгосон амьдралаа авръя гээд. 2 сартайд доошоо хүрэн улаан юм гараад хэвлийгээр хүчтэй өвдөлт өгч, явж ч чадахгүй арай ядан оройны 17 цагт Баянгол эмнэлэгт очиж үзүүлтэл. Савны гадуурх жирэмслэлт, саванд хурсан цус алдалт гэсэн зүүдэнд ч оромгүй хариу сонсох нь тэр.

10 цагийн дотор цус тогтоох тариа хийгээд яаралтай хагалгаанд орохгүй бол дотроо хагарах нь гэсэн түргэн авсан хөөрхий. Дотуур цус алдалт явагдаад ойролцоогоор 24 гаран цаг болсон, саванд цус хуралт явагдаж байна гээд. Эмнэлэгийхэн ч сандарч түргэн аваад, 48 цаг болгож болохгүй, өглөө 8 цагт хагалгаанд орох тов гараад, үзүүлэх гэж очсон намайг шууд л хөдөлгөөн хорьж хэвтүүлээд эрчимт эмчилгээ эхэлсэн. Цус тогтоох тариа хийгээд байхад л доошоо цус гараад тогтохгүй байсанг сайн санадаг юм. Тэр өдрийн өглөө нөхөр маань ажлаар хөдөө яваад сүлжээгүй, холбоо барьж чадаагүй.Зүв зүгээр савандаа байсан эс яагаад савнаасаа гарч сувганд очиж тогтсонг хэн ч учрыг нь олоогүй. Ээждээ л хагалгаанд орох болсоноо хальт хэлж амжсан. Уйлахыг хүртэл хорьж, эмч нь намайг сахиж хоноод тэгээд өглөө нь шууд л хагалгаанд орсон. Амь насны заалттай гээд. Ээж маань гарын үсэг зурсан байсан. Хагалгаанд орсон хойгуур гэрийхэн нөхөртэй холбоо барьж хэлж Б эмнэлэгт, яаралтай хагалгаанд орж байгаа гээд.Хэн ч сонсоод шоконд орно шүү дээ. Өчигдөр өглөөхөн инээгээд үнсүүлээд үлдсэн эхнэр нь амь насны заалттай, хагалгаанд орж байгаа гэхээр.3 цагийн дараа хагалгаанаас гарсан гэсээн. Ахиад л хэвлий минь дүүрэн оёдол.Эмнэлэгт 20 хоног хэвтээд гарсан. Би нэг тийм гөлрөө өвчинтэй болчихсон. Мартах, ээрэх гэх мэт асуудал дээд зэрэгт.Нөхөр ахиад л архиа уугаад эхэлсэн. Энэ бүх явдал Ээжид минь сэжигтэй санагдаж улмаар сайн гэсэн 10-аад лам, бөөд үзүүлтэл бүгд л нэгэн ижил хариултыг өгсөн байв.

Үр хүүхэдтэй болгохгүй нөхрөөс нь салгах гэж амины нэхэлтэй цусан жатга гэдэг зүйл эмэгтэй хүн хийлгүүлсэн байна аа гээд. Гэрт нь хэд хэдэн зүйл байна, гэрийг нь 1 см ч үлдээлгүй бүгдийг нэгжиж ух гэсэн байгаан. Танай охин харин яаж үхчихгүй, амьд тэсээд яваад байгаа юм гээд гайхсан гэсэн.Хэн хүний санаанд тийм зүйл орох билээ. Ээж эгч нар, манай 3 найз гээд 7уулаа бараг 7 хоног манай гэрийг нэгжиж шалгаж ухсан. Тиймээ, бид 2-н унтдаг орны доороос нэгэн чамбай наасан ууттай зүйл гарч ирсэн. Түүнийг задалтал эмэгтэй хүний үсний сэв, тогооны хөө, хугархай зүүнүүд байсан. Бас манай нөхөрт шуудангаар ирсэн гээд манай гэрт том бамбарууш байдаг байсан юм. Ээж маань түүнийг задалтал дотроос нь битүү зүү шивсэн даавуун хүүхэлдэй, миний цээж зурганд битүү зүү шивчихсэн гарч ирсэн. Хугархай хар лаа, бөөгийн даавуун могой, унждаг хонх, зарааны үс, улаан утас гээд. Манай гэрт байхгүй юм байхгүй байсаан.Намайг эзгүй хойгуур үеэр хүүгээ ээжтэй нь хааяа авчирч хамт байдаг байснаас манай гэрт өөрөөр гадны хүн ирээд байдаггүй байсан юм. Нөхөр шулуухан хэлдэг байсаан. Гадуур дотуур хамаагүй хамт яваад байх боломжгүй болохоор хүүгээ гэртээ авчирч жаахан тухтай байдаг шүү, битгий юм бодоорой гээд. Байр маань давхар бүртээ лифтны хажууд камертай, орсон гарсан бүх зүйл бичигдэж үлдээд бичлэг хадгалагдаж үлддэг байсан. Мэдээж аав ээж ах дүү нар хааяа орж гардаг. Намаржингаа би энд тэндэхийн сайн гэсэн бөө болгоноор засал ном хийлгүүлж явсаан. Яахав миний байдал арай дээрдсэн, гэхдээ нөхөр маань засал аваагүй гэхүү дээ. Миний очиж үзүүлсэн бөө болгон танай хүнд эмэгтэй хүн өөрийнхөө улаан дусалтай хатуу архи 3-р тогтохгүй удаа уулгуулжээ, тийм зүйлд засал бараг л байдаггүй юм. Салсан нь дээр биздээ гэх гол зурсан хатуу үгсийг хайр найргүй хэлцгээж байсан. Сүүлдээ би өөрөө бөө гэдэг зүйлийг уншиж судлаад, энд тэндэхийн сайн гэсэн бүхий л хүмүүстэй уулзаж ярилцсан. Хатуухан тавилан намайг хүлээж байсаан.Нөхрөөсөө салахгүй байх бүхий л аргыг илэрхийлсэн ч тусыг эс олсон гэхүү дээ.Архинд улам дурлаж, дээшээ биш доошоо уруудсаар. Сүүлдээ надад 2 ч удаа гар хүрэв. 3-н 3 үрийнхээ аминд хүрсэн сувай хүүхэн, миний нүдэнд ахин бүү харагд гээд л эхлэнэ. Хүүгийн ээж намайг бас давхар элдэв янзаар харааж зүхээстэй. Сувай хүүхэн минь миний хүүгийн эцгийг бид 2т эргүүлж өг гээд 2 ч нүүр номын хаягнаас бичээстэй. Бараг 3 жил гаран элдэв янзаар хэлүүлж чичлүүлчихсэн болохоор би ч дасчихсан, сүүлдээ тоохоо больсон байх жишээтэй.Би чамайг таньдаг билүү, чи хэн билээ гэж хэлсэн тэр өдөр би тэр хүнийг бүр мөсөн орхиж,хүүд нь үлдээх ёстой юм байна гэж ойлгосон.Би би биш болсон. Их ч сэтгэлээр унасан. Их ч уйлсан. Яах гэж амьдраад байгаа утга учрыг одоо ч гэсэн нэг их сайн ойлгодоггүй, үе үехэн уйлсан хэвээрээ. Түүнийгээ галзуурталаа санадаг. Одоо хүртэл надад найз залуу байхгүй ээ. Нөхрөөсөө өөр залуутай болзож ч үзээгүй. Би одоо Монголд байдаггүй. Нөхрөөсөө салсаны дараа Монголд байх арга надад үнэхээр байгаагүй ээ. Амиа хорлочих гээд, эм уучих гээд л.Хаашаа л харна, ганцхан тэр нүдэнд харагдана. Байж суухын аргагүй. Түүнийг мартах цор ганц гарц нь би Монголоос л явах ёстой юм байна гэсэн шийдвэр гаргаж Европын нэгэн оронд ирж, мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ажлаа хийж л өөрийгөө сатааруулах юм. Хүн намайг гаднаас харахад гадаадад мэргэжлээрээ ажилдаг, хэн хүнд олдоод байдаггүй боломжоор сайн яваа мэт харагддаг юм шиг байгаан. Сэтгэлийг минь ямар их шаналж, ямар хэцүү зовлонг туулаад гарсанг гэрийхэн, 3 4хэн найзууд минь л мэднэ дээ. Сэтгэл минь хов хоосон. Шарх, нулимс, гашуун түүх л надад их байна.Би ээжүүдийн хэд хэдэн группд байдаг юм л даа. Тэнд дундаас юу эсийг уншихав. Гэтэл хуучин нөхрийн маань эхнэр хэд хэдэн пост бичжээ, бусдаас тусламж дэмжлэг хүссэн. Нөхөр маань надад гар хүрдэг, байнга араар тавьдаг л гэнэ, яахуу нтр гээд л. Гэхдээ намайг цаг үргэлж доромжилж тохуурхаж бичдэг байсан 2 хаягнаасаа ээлжлээд бичсэн байсанг би санамсаргүй мэдсээн. Адилхан эмэгтэй хүн болохоор бичсэн зүйлийг нь уншаад сэтгэл өвдөж нулимс урсаж л суулаа. Тэгтэлээ тэмцэж зүтгэсээр салгаж суучихаад яагаад жаргалтай амьдарч чадахгүй байгаа юм бэ? гээд асуучихмаар. Миний захидлыг уншаад өөрсдийгөө шууд л таних байх, хэрвээ энэ группд байдаг бол. Нэгэнт бүх зүйл өнгөрсөн учир би та 2т гомдож явдаггүй ээ, миний туулж өнгөрүүлэх амьдрал гашуун байх ёстой байсан юм байна гэж боддог болсон. Надаас өөр хүнд ахин муу зүйл үнэхээр битгий хийгээрэй гэж захимаар байна. Харин би түүнийгээ голоо тасартал санадаг, мартах гээд одоогоор чадаагүй л байна. Монголд очих бодол надад байдаггүй юм. Ахиад айл гэр үймүүлсэн хэрэгт орж, ахин үрээ алдахаас айдаг болжээ. Хүнд итгэх итгэл юу ч байхгүй. Насаараа ингээд ганцаараа явах болов уу гэж боддог юм. Одоо надад хүүхэдтэй болох боломж ердөө 10%. Хөлийнхөө улыг эргэтэл эмнэлэг, лам бөөгөөр явсаан. Нэг талын өндгөвч, гуурсаа бүгдийг нь авахуулсан.Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр магадгүй болсон явдалыг мартаж, намайг гэх сайн хүнтэй учирлаа гэхэд. Миний туулж өнгөрүүлсэн амьдралыг ойлгох болов уу гэж боддог. Нүүрэн дээрээ нуулаа ч, хэвлийд минь байх энэ олон мэсний сорвийг надад нуух боломж үгүй шүү дээ. Тийм учраас би хүнтэй танилцаж, үерхэж нөхөрлөж дотно болохоос айдаг юм. Ганцаар явах нь илүү санагддаг. Ажлаа тарж гэртээ ирэх, нэг тийм дэндүү гунигтай. Намайг гэх хэн ч үгүй, хөндий хоосон гэр. Эмэгтэй л хүн юм болохоор сайн хань, сайхан амьдрал үр хүүхэд хүсэх ч. Нөгөө л нэг айдас, гашуун дурсамж намайг тойрсоор. Хааяа би түүндээ яваад очмоор санагддаг. Намайг гэх орон зай үлдээгүй байлгүй дээ л гэж боддог доо. За ингээд захиагаа өндөрлөе. Дэндүү урт, дэндүү нуршуу зүйл бичсэнд уучлаарай. Гэр бүл бүхэн элэг бүтэн, аз жаргалтай байгаарай гэж ерөөл дэвшүүлье

LEAVE A REPLY