Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эх орондоо ирээд байгаа билээ. Монгол улсын гавьяат тамирчин Төгсцогтын өмнө нь Д.Уранзаяатай дотно харилцаа үүсгэж дундаасаа нэг хүүтэй болсон боловч хоёр тийш болоод олон жилийг үдэж байгаа билээ.

Гавьяат тамирчин Төгсцогт найз бүсгүйтэйгээ хамт амарч буй зургаа инстаграм хаяг дээрээ оруулсан нь олны анхаарлыг нэг хэсэгтээ ихэд татсан билээ.

Төгсцогтын найз бүсгүйг Э.Энэрэл гэдэг тэрээр зүрх зогсохгүй уран сайхны кинонд тоглож хэд хэдэн реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан туршлагатай бүсгүй юм.

Төгсцогт эх орондоо хайрт бүсгүй дээрээ ирсэн байгаа бөгөөд баячуудын хороолол дахь тансаг хаусдаа нам жимхэн амьдарч байгаа билээ.

Саяхан бяцхан гүнжээ өлгийдөн авсан тэдний охиныг Нaстя гэдэг бөгөөд Төгсцогт өөрийн цахим хуудаснаа Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа хэмээн пoст оруулжээ.

Н.Төгсцогт-О.Эскандоны тулааны тов гарчээ

МУГТ Н.Төгсогт ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг тоглолт батлгаажиж, явагдах өдөр нь товлогдсон мэдээлэл “Боксрек”-т орж ирсэн байна. Хоёр боксчны тулаан ирэх сарын 26-нд Миссисипи мужийн “Билокси”-д болохоор товлогджээ. Тоглолтын “Фокс спорт” телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах аж.

Оскар Эскандон гэгч энэхүү боксчин нь сонирхогчийн боксоор 2004 оны Афины олимпийн наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан нэгэн юм. Мэргэжилд шилжсэнээсээ хойш 25 ялалт байгуулж, гурван удаа ялагджээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын жинд аваргын бүсийн төлөө Гэри Расселтай тулалдсан нь түүний карьерын оргил цэг байжээ. Тэрхүү тулаанд Оскар Эскандон долдугаар үед техникийн нокаутаар ялагдсан юм. Тиймээс Н.Төгсцогтын чадал чансаа аль хавьд яваа, аваргын төлөө өрсөлдөх бололцоог энэ тулаанаас шинжих боломж гарч байна.

Гэри Расселтай хийсэн тулааныг харахад хүчтэй цохилтой сайн тамирчин болох нь илт. Харин хоёр боксчин 57.2 кг-ын жингийнх гэхэд хамаагүй том харагдаж байсныг үзэгч та ч гэсэн анзаарах биз. Бараг 67, 68 кг-аас хасдаг болов уу гэмээр “зузаан” харагдаж байна лээ. Н.Төгсцогтын сүүлийн тулааны билэгтэй харьцуулаад харсан ч илт мэдэгдэж байсан.

“Боксрек”-ийн чансаанд манай тамирчин 23-т, О.Эскандон 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Н.Төгсцогт маань хэрвээ ялалт байгуулбал гэри Расселтай тулах магадлал өндөрсөнө. Төгсөөгийн тулалддаг хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын жинд WBAны аварга цолыг Мексикийн Лео Санта Круз, WBC-ыхыг АНУ-ын Гэри Расселл, IBF-ынхныг Английн Ли Селби,  WBO-ыхыг Мексикийн Оскар Вальдез эзэмшиж буй.

Гэри Рассел нь сонирхогчийн боксоор 2005 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Оскар Вальдез нь 2017 онд 17 настайдаа Пан Америкийн наадмаас Кубын Янкиель Леон Аларконд ялагдаж мөнгөн медаль аваад 2008 оны олимпод орж, эхний даваанд манай Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууганд 15:4-өөр хожигдож байсан боксчин байна. Н.Төгсцогт маань ялалт байгуулж, цаашдаа дэлхийн аваргын төлөө тоглох асуудал яригдвал магадлалтай өрсөлдөгчид нь дээр нэр дурдсан боксчид юм.

Оскар Эскандон нь мөн 2014 оны нэгдүгээр сард Тайсан Кэйвийг тэнцүүхэн тулаанд ялж,  WBA холбооны түр аварга цол хүртэж байв. Н.Төгсцогтын тулааны тов одоогоор хараахан зарлагдаагүй, болох газрын тухайд Миссисипи муж гэсэн чигтэй байна. Н.Төгсцогтдоо амжилт хүсье.

LEAVE A REPLY