Шүдний эмч, мисс Б.Бадамцэцэгийн санаачилгаар Монгол Улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой “Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан” ТББ /National Dental Health and Education Foundation/ байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Энэхүү сан нь амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулах аж.

Сангийн, эхний үйл ажиллагааг ,Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зохион, байгуулж, тус сумын 2,10 хүүхдийн шүдийг эмчилсэн байна. Тодруулбал, Аравдугаар сарын 8,9-ны ,өдрүүдэд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд таван эмч, дөрвөн сувилагч тэргүүтэй, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Ингэхдээ 3-16 насны 200 гаруй хүү хдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Ингэснээр тус сумын хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг 30 хувиар бууруулсан бодит үр дүнг гаргаж ажилласан юм.

Шүдний эмч Б.Бадамцэцэг “Хүүхэд болон эцэг эхчүүдэд шүдний боловсрол болон эмчилгээ хийлгэх хэрэгцээ маш өндөр байгаа гэдгийг олж харсан. Үүнийг ажил хэрэг болгохыг маш олон жил хүсэж, бодож ирсэн юм. Улмаар найзуудтайгаа ярилцаад, тэд маань намайг дэмжээд сан байгуулсан. Сангийнхаа эхний ажил болгоод Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг, эмчилгээ хийлээ. Хотын хүүхдүүдтэй харьцуулахад алслагдсан сумын хүүхдүүдийн шүдний өвчлөл өндөр байна. Харамсалтай нь насан туршид нь байх шүднээс нь авах тохиолдол олон байлаа” гэсэн юм

Мөн тэрбээр хамтран ажилласан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын засаг дарга С.Золжаргал болон үйл ажиллагааг саадгүй зохион байгуулахад бүх талын нөөц бололцоогоор хангасан ЕБС-ын хамт олон талархал илэрхийлж буйгаа хэллээ.

LEAVE A REPLY