Сошиа,л орчинд0 идэвхтэй байдаг нийгмийн содон хүмүүсийн нэг нь Чингис хаан юм. Эцэг эхээс өгсөн нэрээ Чингис хаан болгож өөрчилсөн0 Баасанжаргал Их хатан болох бүсгүйгээ хайж байна.

“Гэрлэх санал хүсэн хүлээн суугаа үзэсгэлэн гоо төгс төгөлдөр ухаан Сэцэн саруул сэтгэл Тэнүүн бодол уужуу, бурхан ухаантай бүсгү,йг хайж байна. Алсдаа 2033 онд ИХ ХАТАН болох зорилго тэмүүлэлтэй байх! My DREAD U AND ME 93131311” гэж бичжээ.

“Чингис хаан: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд КОРОНА-г үгүй болгоно”

Баасанжаргал Ерөнхийлөгч болохыг “санаархаж” байгаа ажээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийнхөө цахим орчинд ийнхүү бичжээ. “Хэрэв би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд КОРОНА-г үгүй болгоно.

Дараа нь Чингис нэртэй архи пиво буудал зэргийн нэрийг өөрчилж, хашаандаа Монгол гэрт амьдардаг хотын иргэдийг аймаг сумдад нүүлгэж, гадаадад буй Монголчуудаа Монголдоо авч ирнэ.

Бүгд мод тарина! Мөн хоёр аймгийг нэгтгэж дунд нь нэг хот байгуулна. Монгол Улс 10 бага хот, 1 их хоттой болно. Хооронд нь метрогоор холбож, уул уурхайг зогсоож, үйлдвэрлэл хөдөө аж ахуйг дэмжиж, дэлхийн томоохон брэндүүдийг буй болгоно. Мөн урлаг соёлыг цогцоор нь хөгжүүлж, дэлхийд алдартай уран бүтээлчдийг төрүүлнэ. Боловсролын системийг үндэсээр нь шинэчилж, босоо Монгол бичиг хэл соёлоо дэлхийн хэл бичиг болгоно. Бас эрдэмтэд инженерүүдийг тултал нь дэмжиж орчин үеийн эрүүл зөв амьдралын хэв маяг болох олон зүйлсийг бүтээлгэнэ

Ард иргэдээ шашин шүтлэг нам засаг нутаг нуга гэж талцуулахгүй нэгтгэж НЭГДЭЛХИЙ үзэлийг баримталж, эх дэлхийдээ ээлтэй ЭХ ДЭЛХИЙЧ иргэдийг бэлтгэнэ. Хүн хүнээ хүндэлдэг ухамсар өндөр уужуу сэтгэлтэй хайр азжаргалаар дүүрэн аюулгүй амар тайван нийгмийг цогцлооно. Гэх мэт хийх зүйл их байнаа байна хө. Та намайг Ерөнхийлөгчөөр заавал сонгоорой… сэр сэр сэр хайруудаа!” гэжээ.

Гэвч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх насанд хүрээгүй юм. Үүнээс гадна УИХ-д суудалтай улс төрийн намд элсээгүй ч Хэнтий аймгийн нөхөн сонгуульд иргэдийн саналаар гуравт орж ирсэн билээ. Харин ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвших насанд хүрсэн хойноо буюу 10 гаруй жилийн дараа нэр дэвших үед нь дэлхий нийтээрээ коронавирусийг дарсан байх юм.

LEAVE A REPLY