Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда буюу Солонгон аашт хоёрын амьдралыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэд хоёр жилийн өмнө сайн муугаа сошиал орчинд дуудалцаж сүр дуулиантайхан өөр өөрсдийн зам мөрөө хөөж байв. Гэвч төд удалгүй “Боловсрол” телевизийн гэр бүл реалити шоунд оролцож

Т.Дэлгэрмөрөн “Ахиж хэзээ ч гэр бүлээ зо.воохгүй” гэх мэт уянгын халилтай амлалтыг ард түмэнд өгч эвлэрцгээсэн. Тэдний эргэн нийлэлт нэг жил ч бололгүй сар шинийн өмнөхөн тус тусдаа амьдрахаар болсон нь ил болсон.Гэр бүлийнхээ асуудлыг лайвдаж олон нийтэд цацаж ахиад л бүүм тэслэв. Уг үйл явдлаас хойш нам гүмхэн амьдарч байсан Солонгон аашт хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр гэр бүлийн асуудлаа ярьж тайлбар хийсэнгүй өөрийнхөө дотоод мөн чанарын талаар түлхүү ярьжээ.

Т.Ананда хамгийн бага зардлаар хэрхэн шим тэжээлтэй хоол хийж идэх талаар маш сонирхолтой зөвөлгөөг өгчээ. Тодруулбал, Өнөөдөр Монголд хоногийн хоолгүй амьдарч байгаа гэх хүмүүсийг би огт ойлгодоггүй. Дэнжийн мянгын захаар дүүрэн малын шулааны яс байна.Үнэхээр өлсөөд үр хүүхэд чинь хоол хүнсгүй байгаа бол зүгээр алхаж очоод л  нэг хонины шулааны ясыг ав л даа. Нэг хонины шулааны яс ойролцоогоор 4,5-6 килограмм орчим жинтэй байдаг. Үр хүүхдээ тэжээхийн тулд тэр ясыг үүрээд гэртээ авчир л даа.

Авчирсан  ясаар маш сайн чанарын илчлэгтэй, амин дэмээр баялаг хоолыг бэлдэж болно. Хонины яс гэдэг махнаасаа илүү шимтэй. Өнөөдөр Монголд булууны яснаас бусад ясыг бараг ашиглахгүй байна. Ийм зүйлийг ажиглаад хоол хүнсэндээ ашиглаж чадахгүй байгаа хүн та өөртөө дүгнэлт хий.Ийм сэтгэл зүй байхгүйгээс болж хоногийн хоолгүйгээр амьдарч байгаа улсыг хараад гайхдаг. Өнөөдөр 2000 төгрөгөөр таван ам бүлтэй айлыг өлхөөн өдрийн гурван хоол хийгээд тэжээх бүрэн боломж байгаа шүү. Амьдралын ийм зүтгэл байхгүй хэрнээ битгий хүний амьдрал руу  шүлсээ үнсчүүлж шүүж бай.

Ер нь хэн хийж чадаж байгаа нь амьдарч чаддаг.  Хэн  зөв хандлагатай байгаа нь амжилтанд хvрдэг. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа” гэж ярьжээ. Монголчууд бид таван хошуу малынхаа буянаар ө.лсөж ундаасаж явсан нь үгүй. Харин амьдралд хүн хэр арчаатай байх эсэх нь хувь хүнээс л шалтгаална.

LEAVE A REPLY