Энэ жил нилээд олны анхаарлыг татаад байгаа Г.Золзаяагийн “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагийг хүргэе.
Би 2007онд СУИС д элсэн суралцаад 2012онд сургуулиа төгссөн. Хамгийн анх нэгдүгээр курсэд байхдаа “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглон түүнээс хойш жижиг сажиг рекламанд тоглож, мөн ганц хоёр кинонд туслах дүр бүтээж явлаа.

Өмнө нь Sound off kiss хамтлагийн гишүүн байсан учраас ихэнх хүмүүс намайг мэргэжлээрээ сурч төгсөөгүй гэж боддог. Охин нь одоо хэдэн настай вэ? Нилээн том болсон харагдаж байна? Охин минь дөрвөн настай.

Манай охин намайг их харамлана таньдаг хүмүүстэйгээ зургаа авхуулаад утсан дээрээ хадгалвал ээжээ хэн бэ та хэнтэй зургаа даруулчихсан юм гээд сүрхий харамлана гээч. Охины тань нэр хэн бэ? Ганцаараа хүүхэд өсгөх хэр байна даа?


-Цэгц-Үжин гэдэг. Бусад ээжүүд шиг л өсгөх гэж хичээдэг. Охин минь хэвлийд байх цагаасаа эхлээд намайг ойлгодог байсан учраас би охиндоо их хайртай хараад л хайлаад ойчно кк. Охин маань өдөр ирэх тусам том болоод улам хэрсүү, үгийн баялаг нь нэмэгдээд байгаа учраас аль болох зөв ухаантай өсгөхийг эрмэлздэг

Таны талаар нилээдгүй их шуугиан дэгдлээ. Энэ талаар та хэр нухацтай авч үзэв?
-Оюутан байх цагаас минь л багш маань үргэлж сэтгэлзүйн бэлтгэлтэй байгааарай гэдэг байсан болохоор сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан.

Юм бүрийг их дээгүүр өндөр түвшинд хүлээж аваад байх юм бол би анхнаасаа өөр мэргэжлээр явах байсан. Тийм болохоор нээх тэгж сүртэй хандаагүй ээ. Тамираа та хоёр их жаахнаасаа нийлсэн учраас хоёр тийш болчихоор нилээдгүй их хүн харамссан байхдаа.

Ингэхэд та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Аав ээж хоёр минь бизнесс хийдэг хүмүүс тэр хоёрыгоо гадагшаа явсан хойгуур гүйж очоод СУИС д шалгалт өгтөл тэнцчихсэн байсан.

Тэгээд СУИС ын гадаа анх Тамиртай танилцаж байлаа. Саяхан Тамир намайг охинтойгоо ер уулздаггүй гээд биччихсэн байсан. Би чинь ууг нь бүхий л цагт охинтойгоо байдаг хүн. Анхандаа охиноо аавтай нь хэзээ ч уулзуулахгүй гэж бодож явтал тэр бодол ердөө сарын хугацааных л байсан.

Мах цусных нь тасархай болохоор үр хүүхдээ санах байх гээд эмээ, өвөө, аавтай нь болж өгвөл их уулзуулах гэж хичээдэг. -Салалттай нүүр тулж чадаххгүй хэцүү үе байсан уу? -Хэсэг хугацаанд өөрийгөө хянаж чадахгүй болж, анхаарлаа өөр зүйлд хандуулаад инээж ханиагаад нилээд шоудсан тэр нь ч амар санагддаг байсан л даа.

Одоо бол ажил ихтэй бие ч дийлэхээ байсан. -Тамир Мөнхсоёлтой бүр гэрлэчихсэн үү?
-Мхн -Нэг хэсэг та дуучин Б.Амархүүтэй нэр холбогдоод амжсан?
-Нээлтийн арга хэмжээн дээр таараад зургаа даруулсан минь буруудсан юм шиг байна лээ.

Хэрэв бид хоёр дунд холбоо сүлжээ байсан бол юу гэж Ариунзул чимээгүй яваад байхав. Хүмүүс зарим зүйлсийг арай өөрөөр харж байгаасаа билээ гэж хааяадаа бодох юм. Ажлын газрыхан тэрийг хараад бөөн инээлдээн болсон.

Би энд тэндэхийн арга хэмжээ, шоу нээлтэн дээр байнга уригддаг болохоор тэгээл шоучин нэр авчихдаг. -Мөнхсоёл танд ямархуу санагддаг вэ? -Гэр бүлийг минь бусниулсан хүнд хэн ч тэр дуртай байхгүй. Өөрөө нөхөр хүүхдээсээ салаад, эхнэр хүүхэдтэй хүнийг салгаад суучихсан учир би Мөнхсоёлыг эмэгтэй хүн гэж боддогүй.

Өөрөө эх хүн байж. Би Тамирааг өрөвддөг охин минь аавыгаа муу хүн гээд бодчихвийдээ аавдаа гомдчих вий дээ гээд муу зүйлийг нь охинтой ярьдаггүй. Хэдийгээр нэг хэсэг бид нэг гэр бүл байж дундаасаа нэг хүүхэдтэй ч гэсэн энэ мэт зүйлээр холбогдоод байхыг хүсэхгүй байна.

Би анхнаасаа муу нэртэй хүн цаг хугацаа намайг ямар хүн гэдгийг хүмүүст таниулах байхаа. -таныг буцаад нийлье эвлэрлье гэдэг үү?

  • саяхан хүртэл тэгж л байсан бас болж бүтэхгүй юм зөндөө байна өө.

-Жүжигчин бүрт мөрөөдлийн дүр гэж байдагдаа?

  • Мөрөөдлийн дүр бол түүхэн кинонд тоглох. Тийм л болохоор одоо хүртэл гоо сойхны мэс засалд ороогүй шивээс хийлгээгүй, хөмсөг ч шивүүлээгүй явж байгаа.

-Танд үлгэр жишээ авдаг хүн байдаг уу?
-Байлгүй л яахав. Шарлез Терон нүдэндээ галтай, гал зогтой цаанаасаа л хүн татах увидастай гоё жүжигчин.

LEAVE A REPLY