Тэрээр Гэрээсээ 25 км алсад ганцаарааа байх бөгөөд . Өнгө,рдөг шөнө хотыг нь чо хүү эргээд нэг төлөг ноолчихож. Мануухай босголоо гэчихсэн сууна. түүнийг Айхгүй байна уу? Юунаас нь айхав дээ.Чи өөрөө хоол цайгаа хийж байна уу Ккк. Хэнээр хийлгэхэв дээ. Өөрөө л хийнштээ. Нээрээ юу Чаднаштээ Бид танайд хонохоор ирлээ. Бидэнд хоол хийж өгөх үү? Өгнө ш тээЯмар хоол хийж өгөх юм Будаатай хуург а Нээрээ юу Харахгүй юу За хоолоо хийгээрэй. Бид харьяа. За Босоод хийгээч.. Бид нар чиний хоол хийж байгааг чинь видеод бичиж авна. Болох уу? Болно штээ Тэгээд босоод хоолоо хийгээч.

Танай энэ хүн чинь зураг аваад байна штээ. Хүн зураг аваад байхад би яаж босоод явчих юм Ийм нэг хэлбүүхэн, эрдүүхэн, бас хөөрхөн хүүтэй таарч хонов.Гаднаа 3 нохойтой. Хоёр морьтой. Садраган дотор. Бидэнд хоол цай хийж өглөө. Орондоо ороод оньсого таалцав. Бэхигийнхээ таалгасан оньсогыг би таахгүй алдаж хэлэх бүр цовоо дуугаар хөхөрнө. Тэгээд,

За би ч нойронд хэцүү ш тээ. Одоо ингэж нүд аниад л өглөө болчихдог юм гэнэ. Үгүй тэгээд чоно дахиад ирвэл яах юм. Зүгээр ээ. Би мануухай босгочихсон. Манай 3 нохой нэгээс илүүг өгөхгүй. Тэгээд биднийг будаатай хуурга хийж дайлав. Өглөө нь хүү 2 аравтаар ус зөөж цай чанаж, морьдоо авчирч, бас ухнасаад өтчихсөн ямаагаа барьж өтийг нь хямсаагаар түүн цэвэрлэж, дүст, хэрлинээр угаав.

6-р анги гэнэ. Ямар сурдаг вэ гэхээр Яахав дээСайн ч биш, муу ч биш. Тэгэсгээд л сурчихдаг гэв.
Хоёр үлгэрийн ном өгсөнд догь суусан харц нь гэрэлтэн сүрхий баярлаж дахиад байна уу гэж нэхэв.Том болоод бөх болно. Сайн бөх болж чадахгүй бол уяач болно оо гээд цээжээ хаяна. Хэдэн сум дамнаж баян-Уулд очин морь унаж үзсэн гэнэ. Хот очиж үзье гэж боддог уу яахын ганцаараа уйдахгүй бна уу? Яасан гэж уйдах юм. Ийм нэг хэлбүүхэн хөөрхөн хүүтэй Захуйн говьд таарав.

Өглөө нь бидэнд цай чанаж өгчихөөд, ямааныхаа өтийг түүчихээд, хонио туугаад нэг морио хөтөлж, нөгөөг нь мордоод гарав. Их говийн зэрэглээнд жаахан юм торолзсоор далд ортол нь бид харж зогслоо. Хамт яваа Дондов ахын сэтгэл хөдлөөд шинэхэн гар чийдэнгээ хайрцагтай нь өгчихөв. Удахгүй бид Бэхи хүүгийн тухай бяцхан кинорхуу юм хийж үзүүлнэ ээ.

LEAVE A REPLY