Өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан хэмээн иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар асуудалтай холбоотойгоор  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар НЗДТГ-ын байранд мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөн холбогдох байгууллагууд болох НМХГ-аас мэдээлэл өглөө. 

НМХГ, “Камертон хамтлагийн зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт мэргэжлийн хяналтын газраас шалгахад нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүүнд үйлчлүүлэгчдийн биеийн халууныг огт үздэггүй, ажилчид хоёрдугаар тундаа хамрагдаагүй, хүн хоорондын болон ширээ сандлын зай хариуцлагын гэрээнд заасанд хэмжээнд биш, талбайн багтаамж 50 хувиас илүү, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж байгаагүй гэх мэт зөрчлүүд гаргасан тул зөрчлийн хэрэг үүсгэсэн.  Манай зүгээс тус компанид торгууль ногдуулж арга хэмжээ авна. Мөн тус тоглолтыг үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” гэлээ.

LEAVE A REPLY