ГМО агуулаагүй хүнс эрүүл мэндэд тустай юу

ГМО агуулсан хүнсний бүтээгдэхүүн чанарын хувьд энгийн бүтээгдэхүүнээс ялгарахгүй. Гэсэн ч сүүлийн 40 жилийн байдлаар ГМО эрүүл мэндэд  муугаар нөлөөлдөг гэсэн сөрөг мэдээлэл явсаар байгаа юм.

ГМО бүтээгдэхүүн амт муутай байдаг

ГМО нь хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанарт нөлөөлж байгаа учир амтанд ч гэсэн нөлөөлөх боломжтой. Тиймээс генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний амт сулхан байдаг.

ГМО-ийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид шалгадаг

Генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахын өмнө лабораторийн нөхцөлд шалгадаг бөгөөд яг эмэнд тавьдаг хяналттай ижил байдаг. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг амьтан дээр туршилт хийж шалгадаггүй учир бид туршилтын туулай болох ч магадлалтайг үгүйсгэхгүй.

Генетикийн инженерийн үржүүлэг нь энгийн үржүүлгээс аюулгүй байдаг

Мутаци болон үржүүлгийг олон жилийн туршид бүтээгдэхүүний шинэ төрөл гарган авахад ашигладаг байсан ч үржүүлгийн аргаар бүтсэн бүтээгдэхүүн ямар чанартай болохыг хэн ч мэдэхгүй.

Барууны орнуудад генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог

Барууны оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон бөгөөд харин Хятад, АНУ, Энэтхэг зэрэг томоохон орнуудад бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө нямбайлан шалгадаг аж.

ГМО эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгаа байгаа юу

Генийн инженерчлэлийн технологиор бүтэц, найрлага нь өөрчлөгдсөн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Ийм технологиор ямар нэг өөрчлөлт оруулсан л бол тухайн бүтээгдэхүүн дээр “ГМО” гэх тэмдэглэгээг зайлшгүй хийдэг бөгөөд энэ нь лабораториор шинжлэгдсэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг юм. Түүнчлэн Хөдөө Аж Ахуйн Яамныхан энэ тал дээр онцгой анхаарал хандуулж, шалгалтыг явуулдаг учир дэлгүүрийн лангуун дээр байгаа бүтээгдэхүүнээс айх хэрэггүй.

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол хор биш

Аливаа бүтээгдэхүүнийг халуунд халж, хүйтэнд хөлдөөхгүй байлгахын тулд төрөл бүрийн нэмэлт бодис түрхдэг гэдгийг бид мэднэ. Харамсалтай нь энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Гэсэн хэдий ч ноцтойгоор хордохгүй.

ГМО хүний генд нөлөөлдөггүй

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг та цусандаа тариураар тарихгүй л  бол таны цусанд орох ямар ч үндэслэл үгүй. Тиймээс, зүгээр л хүнсээр дамжиж таны генд нөлөөлж байна гэвэл худлаа ойлголт болно.

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үргүйдэл, хавдар, харшил үүсгэдэггүй

ГМО агуулсан бүтээгдэхүүн нь шууд утгаараа харшил үүсгэгч эсвэл хорт хавдар үүсгэгч биш юм. Гэхдээ тийм байлаа ч хэрвээ та гүзээлзгэний харшилтай бол гүзээлзгэний ген тарьсан бүтээгдэхүүн хэрэглэвэл харшлах л болно. Энэ нь гэхдээ ГМО-оос болж харшил өгч байгаа хэрэг огтхон ч биш. 

LEAVE A REPLY