Нэгэн залуу анд явж байгаад чонын үүр олжээ.  Үүрт байсан бэлтрэгнүүдийн ээжийг нь буудаж хоёр бэлтрэгийг нь ноходоороо бариулан алаад буцах гэтэл хаанаас ч юм нэг чоно хачин гунигтай ульжээ. Мань эр гэртээ ирж эхнэртээ болон саахалт айлынхандаа тун чиг бахархууштай ярин суув.

Маргааш нь гадаа байсан нохой нь учиргүй боргоод байхаар нь гартал гурван настай охин нь маш том чонын сүүлнээс барьчихсан зогсож байжээ. Нөгөөх эр ч маш ихээр айж дагжин чичрэнгээ сөгдөн сууж охиныг минь л үлдээчих өшөөгөө авахаар бол надаас ав гэж дэмий шахуу амандаа үгэлтэл чоно охиныг нэг үнэрчихээд зогсов охин ч аав дээрээ ааваа яагаад уйлаад байгаа юм бэ гэсээр гүйж ирлээ.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-39.jpg

Өнөөх чонын нүд маш их уй гунигаар дүүрсэн байхыг нь олж харан зогсож байтал чоно ч гүйгээд явчихав. Нөгөө залуу ч тэр нүднээс маш их зүйлийг ойлгож түүний бэлтрэг болон эм чоныг нь алсандаа үнэхээр их гэмшиж байна. Чоно надаас цусан өшөө авч болох байсан авч тэгсэнгүй тэр миний охиныг амьд үлдээсэн. Энэ үйлдлээрээ хүнээс илүү ухаантай, өрөвч амьтан гэдгээ харуулсан хэмээн ярьжээ.

LEAVE A REPLY