Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид хэдийн мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжин, хичнээн ядарч байсан ч, унтаж чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, эрч хүчээ нөхөх вэ? Та ердөө л бидний бэлтгэсэн мэдээг уншиж, хэрэгжүүлэхэд хангалттай юм.

Унтаж чадахгүй бол юу болох вэ?

Бага унтана гэдэг хурдан хөгширнө гэсэн үг юм. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд арьсанд маш муу нөлөөтэй. Учир нь арьс хуурайшиж, уян хатан чанараа алддаг. Мөн жин нэмж, эрүүл мэнд муудахаас гадна, гоо үзэсгэлэнгээ алдах аюултай юм. Харин та доорх аргыг хэрэглэвэл хэдхэн минутын дотор унтаж чадна.

Хурдан унтахын тулд яах ёстой вэ?

Энэ аргыг 4-7-8 гэж нэрлэдэг. Хийхэд тун амархан бөгөөд хугацаа огт шаардахгүй. Ингээд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1) Амаараа гүнзгий амьсгаа гаргаж, эвшээх мэт дуу гаргана.

2) Амаа хааж, 4 хүртэл тоолох зуураа хамраараа амьсгаа авна.

3) Амьсгаагаа түгжиж, 7 хүртэл тоолно.

4) Амьсгаа га амаараа гаргаж, эвшээх мэт дуугарах зуураа 8 хүртэл тоолно.

5) Амьсгаа авна.

Ингэснээр зүрхний цохилт намжиж, бодол санаа тайвшран, хурдан унтдаг ажээ. Та дээрх дасгалыг унтах хүртлээ хийгээрэй.

LEAVE A REPLY