Помогите нам конины гурван ч цувралд дарааллан дүр бүтээж олны анхаарлыг татсан залуу жүжигчин Р.Адъяа нь анхлан Залхиалгат инээт хамтлагаар гараагаа эхэлсэн юм.

Дэлгэцийн ертөнцөөр ихэвчлэн инээд бэлэглэсэн дүрээр гарах болсон ба өөрийн продюссерлэсэн Анирлагч киноныхоо нээлтийг өнгөрсөн жил хийсэн билээ.

Тухайн киног бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг гол дүр бүтээснээрээ онцлог юм тэрээр мэргэжилийн жүжигчин биш ч өөрт оноогдсон дүрээ маш сайн гаргадаг.

Тухайн киноны эротик хэсэг нь үзэгчдийг хэсэгтээ л ярих зүйлтэй болгосон.

Шүүдэрцэцэг нь нэгэн ярилцлагаараа “Анирлагч киногоо үзээд сандрах, догдлох, айж эмээх гээд маш олон мэдрэмжийг авсан.

Зураг авалтыг маш сайхан байгальтай сайхан газарт хийсэн учир уран бүтээлчид сэтгэл хангалуун байлаа. Харин надад бол хүчиндүүлдэг хэсгийн зураг авалтын ард гарах их хэцүү байсан.

Маш олон удаа давтаж байж ард нь гарсан учраас Адъяа ах надаас маш их уучлалт гуйсан.

Яг тэр зураг авалт дууссаны дараа Адъяа ахад жинхэнээсээ хүчиндүүлсэн мэт санагдаад хэсэгтээ л шокны байдалтай байсан. Хүний тархи үнэн буруу худлаа зөвийг ялгадаггүй шүү дээ.

Үзэгчдийн хувьд тэр хэсэг дээр намайг их магтсан дүрээ сайн гаргалаа зарим нь харин яг л киноны дүр шиг минь бодон өрөвдөж хайрласаа илэрхийлсэн шүү гэнэ.

П.Шүүдэрцэцэг; Мисс-н олон улсын тэмцээн гэдэг чинь харагдаж байгаа юм шигээ амархан эд биш тэр дундуур маш олон зүйлс болдог.

Гадаадад сурах чин хүсэлдээ хөтлөгдөн АНУ наа мэргэжил дээшлүүлэхээр зорин явсан П.Шүүдэрцэцэг нь 11сарын 17 нд Лос Анжелес хотноо зохиогдох Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Өдөр ирэх тусам улам л гоо үзэсгэлэнтэй болж байгаа түүнд харийн орны залуусаас танилцаж дотносох болзох санал нилээдгүй ирдэг гэнэ шүү.

Мөрөөдөл том байх тусмаа очих цэг нь өндөр байдаг хэмээн ярьдаг Шүүдэрцэцэг нь 2015 онд СУИС Урлаг судлаач мэргэжилээр суралцан төгсөж байжээ. Тэрээр 2008 онд MissTourism тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэж байсан гэнэ.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа; Тэмцээний маань Финал 11.20нд болно. Тэр хүртэл их л юм болдог юм байна. Бэлтгэл бэлтгэл бэлтгэл, жижигхэн өрсөлдөөн, тэмцээн, зураг авалт, хандлага халамж гээд л бичээд байвал дуусахгүй нь. Юутай ч алс нутагт эх орноо төлөөлөн оролцож байгаа учраас маш их хичээнэ ээ.

Гэхдээ олон улсын мисс н тэмцээн гэдэг чинь харагдаж байгаа шигээ хялбар бишээ голоор урам зориггүй болж шантрах маш олон үе байдаг юм. Дэргэд минь байхгүй ч үргэлж дэмжиж тусалж байдаг гэр бүл найз нөхөддөө туйлын их баярлалаа. Би нь байдаг чадлаараа маш их хичээнэ ээ. Энэ постоороо надад урмын үг хайрладаг бүхий л хүмүүстэй баярлалаа гэж хэлмээр байна. Хөөрхөн бүсгүйдээ амжилт хүсэе.

LEAVE A REPLY