Хакүхо аварга (Магаки ояаката) шинэ ажилдаа… Баруун жигүүрийн хамгаалалтанд. Кюүшюү башё, эхний өдөр.(Жич: аваргыг маань а лаг үзлээ гээд уур лав аа.

Тэмцээний үеэр үүдэнд зогсоно, билет тасална, бөхчүүдийг орж гарахад харж зогсоно, үзэгчдэд туслах… гээд бүр ажлыг хийж эхэлнэ… тэгээд л дэвшээд байна даа…)
Япон судлаач Д.Төмөрбаатар

Их аварга маань шинэ ажилдаа орчиж. Манайд бол шууд УИХ-д сууж байх магадлалтай эсвэл ямар нэг обьект эзэгнээд сууж байх ёстой хүн ингээд билет таслаад үүдэнд манаач шиг зогсож байх ч гэж бодох хүн байж магадгүй ч ёс журам, дэг жаягаа дээдэлдэг оронд тийм байдаггүй бололтой.

Японд ямар ч алдартай их сургууль төгсөөд ажилд орж байгаа хүн эхний нэг жил бичиг цаас канондаж, цай, кофе зөөн, цэвэрлэгээ хийхийн тулд хамгийн эрт ирж, хамгийн сүүлд явж, хурлын бэлтгэл ажил хангах үүрэгтэй л гэж үздэг юм билээ.

Тэнд чиний хэн байх, хэний танил байх, ямар компаны өв залгамжлагч байх ямар ч пад байхгүй. Тухайн ажлаа сайн хийж байж ахиж дэвших эсэх нь шийдэгддэг гэдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Амжилт хүсье Аваргадаа!

LEAVE A REPLY