This image has an empty alt attribute; its file name is 3333.jpg

Нум

This image has an empty alt attribute; its file name is uuf5.jpg

Нумын ордынхон бол маш их сэтгэл хөдлөлтэй, гэнэтийн шийдвэр гаргадаг хүмүүс. Тэд амьдралын тогтсон хэв маягаас амархан залхдаг бөгөөд ихэнхдээ зугаатай, хөгжилтэй байхыг илүүд үздэг. Өөрийнх нь хувийн ашиг сонирхол гэр бүл, аж амьдралаас нь илүү чухал санагдана.Өөрт нь аз жаргал бэлэглэдэг зүйлийг сонгох уу, эсвэл гэр бүлээ сонгох уу гэвэл тэд сайтар бодсоны эцэст шийдвэр гаргаж мэднэ. Хобби, дур сонирхолдоо илүү их цаг гаргаж, бусад асуудлуудыг хоёрдугаарт тавьдаг Нумын ордынхон гэрийнхээ хаалгыг хаагаад гарах болгондоо улам их асуудлыг овоолж байгаагаа дэндүү хожуу ойлгодог гэмтэй.

Ихэр

This image has an empty alt attribute; its file name is d54.jpg

Гайхалтай урлагийн торгон мэдрэмжтэйгээс гадна, чадварлаг дүр эсгэгчид болох Ихрийн ордынхон ямар ч хянуур, болгоомжтой хүний итгэлийг хүлээж чаддаг. Гэвч тэд цаг нь ирэхээр үнэн нүүр царайгаа ил гаргаж, бусдад бурууг чихээд, асуудлаас ангижрахдаа гаргууд хүмүүс.Тэд бусдыг амжилтад хүрэхэд баяр хүргэж, гаднаа бахархаж байгаа мэт дүр эсгэх ч, дотроо амжилтыг нь хэрхэн өөрийн болгохоо тооцоолж байдаг. Ихрийн ордынхон дотнын найз нөхдийнхөө амжилтын түлхүүрийг өөрийн болгож, булааж авахаас огтхон ч буцахгүй.Өөрийнхөө хүсэл эрмэлзлээ гүйцэлдүүлж байж, тэдний санаа амардаг учраас замдаа тааралдсан хэнийг ч ашиглана, хэнээс ч урваж чадна. Эцсийн эцэст Ихрийн ордынхон өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бусдаас дээгүүрт тавьдаг байна.

Охин

This image has an empty alt attribute; its file name is kfdg5.jpg

Охины ордынхон туршлагатай тул өөрийнхөө дараагийн хийх 100 алхмыг наана нь нарийн тооцоолсон байдаг. Үр ашигтай амьдралын төлөө тэд амжилттай яваа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, найзууд болдог хэдий ч, дотроо үргэлж бусдад атаархаж байдаг. Нэг ёсондоо тэд бусадтай тодорхой зорилгоор найзалж, нөхөрлөдөг гэсэн үг.Ихэнх хүмүүс тэднийг сайн найзаа гэж эндүүрдэг бөгөөд нөхөрлөлд нь сэв суух юм уу, эсвэл Охины ордынхонд ямар ч ашиггүй байвал, энэ найз нөхдийн харилцаа хормын дотор л үгүй болох болно.

Загас

This image has an empty alt attribute; its file name is 8gf-2.jpg

Загаснуудын хувьд ихэвчлэн боломжийг эрэлхийлдэг. Тийм ч учраас тэд боломж байгаа газар аль болох илүү ач холбогдол өгдөг талтай. Загасны ордонд төрсөн эрчүүд өөрт нь ашигтай гэж бодсон эмэгтэйг хайрладаг. Ингэхдээ хайрынхаа төлөө их зүйлийг зориулах магадлалтай. Гэвч хосуудын дунд үл ойлголцол, асуудал үүсэж эхлэхэд тэд хажуу дахь эмэгтэйдээ бүхнийг даатгадаг.Харин Загасны ордын эмэгтэйчүүд гол төлөв амжилттай яваа эрэгтэйн эхнэр болох хандлагатай байдаг. Гэхдээ тэдэнд тухайн эрэгтэйн хэр удаан амжилттай явах нь маш их хамаатай. Хэрэв хажуу дахь эрийнх нь амжилт бага багаар унаж, эргээд хөл дээрээ босох итгэл үнэмшлээ алдах юм бол, тэд эргэлзэх юмгүй салах өргөдөлд гарын үсэг зурна. Мөн боломжтой гэж үзсэн бүх эд хөрөнгийг нь өөрийн болгохыг хүснэ.

LEAVE A REPLY