Дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг 13 долоо хоногийн турш үргэлжилж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Амралтын өдөр үзэгч олны сэтгэлийг баясгаж, зүрхийг булиглуулдаг шоуны ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар шалгарч 50 сая төгрөгийг өөрийн хүссэн хүүхдийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулах эрхтэй болов. Өчигдөр орой шагнал гардуулах үеэр оролцогч Б.Баттөр өөрийн шагналын мөнгийг НҮБ-ийн Хүүхдийн ивээх санд хандивлахаа мэдэгдсэн. Дүнг танилцуулахад ялагч хосуудын сэтгэл маш их хөдөлсөн бөгөөд сэтгэл хөдлөлөө хянахад төвөгтэй болсон байв.

Маш олон үзэгчид үнсэлцэх нь дээ гэж бодож байснаа өнөөдөр цахим орчинд илэрхийлж байгаа харагдана. Эхнэрээ ялагч болохыг хамгийн ойроос харсан хүн бол Б.Халиуны нөхөр О.Эрдэнэ -очир юм. Шоуны Prodancer ажилласан Эрдэнээ оролцогч Б.Баттөрд их тус хүргэж, бэлтгэлийг нь хангаж байсан гэдэг. Үзэгчдийн зүгээс Ангууч, Халиун 2 ыг хос болгох талаар нэлээдгүй шуугисан бөгөөд энэ бүхэнд эмзэглээд байдаггүй талаараа тэрээр ярилцлага өгч байсан. Тэгвэл шоуны дараа Эрднээ өөрийн инстаграмм хуудсандаа “Хайраараа ахин дахин бахархаж, ахин дахин дурласаар л байна. Чамдаа хайртай шүү” гэж ханьдаа чин сэтгэлийн үгсээ хэлсэн байна.

LEAVE A REPLY