МУГЖ Өлзийхүү эмэгтэй жүжигчид дундаа дээгүүр жагсах авьяаслаг нэгэн. Тэрбээр сүүлийн үед их л залуужиж охиноосоо ялгагдахгүй харагдах болжээ. Магадгүй үс зүс, хувцаслалтандаа их д анхаарах болсон нь нөлөөлсөн байх. Охинтойгоо үеийн юм шиг харагдана гэдэг бас л хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр чамгүй шаардана. Найруулагч Ц.Хүсэлбаатар эхнэрийнхээ өөрчлөлтөнд ихэд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр мөн дотны найзынхаа тухай ийнхүү харамсан бичжээ:

Оюутан наснаасаа 18 настай алиа хонгор зүстэйгээсээ нөхөрлөсөн найз минь тэнгэрийн орноо заларлаа.Ямар их харамсаж сэтгэл эзгүйрнэ вэ?Чамтайгаа тайз дэлгэцэнээ хамтдаа олон ч удаа хоршиж олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хамтдаа хүртэж явлаа.Найз минь жүжигчнээсээ гадна сайхан дуулна.Найзынхаа шуранхайлан сайхан дуулахыг дахин сонсохгүй гэж санахаар уйтай байна.Миний найз авьяас нь халгисан ардын багш сайн жүжигчин сайхан дуучин яс сайтай сэтгэл цагаахан хөнгөхөн дэвэрсэн сэтгэлтэй салхич шувуу шиг чөлөөтэй дураараа хүн байлаа.Чи минь одоо мөнх тэнгэрийн орныг зорин нисэж буй бизээ.Диваажинд төрөх болтугай найз минь….Найзыгаа мөнхөд үгүйлэн дурсана.УМ МА НИ БАД МИ ХУМ

LEAVE A REPLY