Sunday, May 28, 2023
HomePeopleУрлаг спорт хосолсон М.Анхцэцэгийн гэр бүл

Урлаг спорт хосолсон М.Анхцэцэгийн гэр бүл

Мөнхжанцангийн Анхцэцэг нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер.

Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар 3 спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь мөн адил хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Хүндийн өргөлтийн спортоор бүсгүйчүүд байтугай эрчүүд ч хичээллэх амаргүй.

Монголд анх удаа өөрийн төрөлдөө дэлхийн аваргын хүрэл медалийг авчирч чадсан бүсгүй бол М.Анхцэцэг юм. Хүнд туухай өргөдөг ч хөөрхөн царайлгаараа спортын охидоосоо ялгардаг М.Анхцэцэг маань урлагийн бэр гэдгийг мэддэг хүмүүс олон бизээ. Түүнйи нөхөр улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргал.

Гэгээн муза наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналтан, “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular