Хайртай хүнээ байнга үнсэх нь орлогод нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Тэгвэл хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн орлого үнсэх дургүй залуучуудаас их байдаг ажээ. АНУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн нэгэн судалгаа санаанд оромгүй үр дүн харуулжээ: Энэхүү судалгаанд оролцсон эрчүүдийн зарим нэг төлөөлөл үнсэлт гэдгийг эрчүүдийн сул дорой байдал хэмээн авч үзэх бөгөөд хайртай бүсгүйгээ байнга үнсэхээс ичдэг гэжээ.

Харин Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд ийм үзэлтэй хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудыг үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан бөгөөд тус даалгаврыг биелүүлсэн залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Мөн үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой олон эрчүүдээс санал асуулга авчээ.

Тус санал асуулгын үр дүнг нэгтгэн харахад бас л сонирхолтой үр дүн гарсан: хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75% нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг ажээ. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд та бүхэндээ хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна.

Тэдний үзсэнээр, энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг ажээ. Мөн энэхүү сэтгэл санааны байдал нь санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.