Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг АҮТ зохион байгуулж байна. Сүүлийн 5 жил үзлэгт ороогүй 162,008 тээврийн хэрэгсэл байгаа. Тиймээс иргэдийг дээрх жагсаалтад орсон тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой гэдгийг АҮТ-с мэдээлсэн юм.