Дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан B продакшн артистуудаа хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг талаар NS хамтлагийн дуучин Энэрэлсайхан өөрийн сошиал хуудаснаа ярьж олны анхаарлыг ихээр татсан билээ.Түүний асуудал нэг бус хүнд тохиолдож байсан ба энэ талаар олны танил болон энгийн хүмүүс өөрсдийн кейсээ бичсэн.

Тэгвэл загвар өмсөгч Оюунбилэг,Балжидмаа нар загварын салбарт дөнгөж гарч ирж байхдаа дээрх асуудалд өртөж, цалингаа авч чадаагүй талаараа цахим хуудаснаа бичжээ.

Загвар өмсөгч Оюунбилэг би жоохон байж бас зориггүй ч байж.Харин ингээд хэлж байгаа нь мундаг байна хэмээн бичсэн бол түүний доорх сэтгэгдэлд Ю.Балжидмаа “Би бүр алгадуулаа биз дээ.Цалингаа нэхсэн чинь” хэмээн бичжээ.Эдгээр нэг үеийн загвар өмсөгчдийн хувьд Mоngоliаn neхt tор mоdels шоунд хамт оролцож байсан