Tuesday, March 21, 2023
HomeUncategorizedЭэж маань 20 насаар дүү залуутай уулзан бүр жирэмсэн болсныг мэдээд...

Ээж маань 20 насаар дүү залуутай уулзан бүр жирэмсэн болсныг мэдээд ..

Би 16 настай. Намайг жаахан байхад аав ээж хоёр минь салж байсан.Хааяа ээждээ ганцаараа амьдрах хэцүү шдээ аяга цайгаа хувааж уух хүнтэй болоорой гээд цухуйлгачихдаг. Тэр нь ч миний буруу юм шиг санагддаг болсон.Яагаад гэвэл аниа бид хоёрын амьдрал 360 градус эргэсэн юм. Өнгөрдөг есөн сард ээжийгээ өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй уулздаг гэдгийг мэдээд ээжээсээ асуухад танихгүй ээ ээж нь гээд, бид нарын дунд жаахан үл ойлголцол гарсан.Тэр үедээ ээждээ итгээд байж байтал үнэн болж таарсан юм. Ээждээ гомдсон их ч тэрсэлдсэн.Манай эгч хэсэг бодож байгаад ээжээтэйгээ харьцаж нөгөө хүнд нь ч дургүй байгаагаа илэрхийлсэн.Гэхдээ 5 хоногийн өмнө би үнэхээр том үнэнтэй нүүр тулж одоо болтол тэр шокноосоо гарж чадахгүй л байна. Юу вэ гэхээр манай ээж тэр хүнээс жирэмсэн болчихсон байсан.Би өөрөө л олж мэдсэн. Ээжийн бие өвдөөд миний охин хоёулаа эмнэлэг цуг оръё гэхэд нь дагаад явсан төрөх эмнэлэгрүү ороод нэг эгч гарж ирээд: -Таны бие гайгүй юу,

Та хяналтандаа орсон уу гэхэд нь л би мэдсэн. Ээжээсээ асуухад тэгсээн гээд юу болоогүй юм шиг миний өмнөөс нааш ир миний охин гээд инээхэд нь би тэр хүнийг үзэн ядаж үзээгүйгээрээ үзэн ядсан юм.Уйлаад тэр эмнэлэгээсээ гараад одоо болтол гэртээ очоогүй найзындаа байхад намайг нэг ч удаа хайж ирээгүйд нь гомдож байна.Утас нь надад явж байсан болохоор үнэн худлыг нь мэдэх гэж найзтайгаа бичсэн чатыг нь уншихад хүсээгүй байхад хоёр хүүхэдтэй болчихоод хүсээд байхад ганц хүүхэдтэй болж чадахгүй юм гэсэн чатыг нь уншаад амьдрах хүсэл алга болдог юм байна.Тэр чатыг нь уншаад энэ хүнд ямар их ачаа болсноо ойлгоод зөндөө уйлж aмиa xoрлох талаар ч бодож оролдлого хийж үзсэн гэхдээ би aмиa xoрлoж чадаагүй.Хүмүүс амьдрах гэж тэгж их зүтгэж байхад би хэрэггүй aмиa xoрлoж байхаар ядахдаа донор болсон нь дээр гэж бодсон юм. Ээжийнхээ хувьд үнэ цэнтэй хүүхэд байх гэж боддог байтал алдаа болсон хүүхэд гэдгээ ойлгосон.

Хамгийн их гомдож байгаа юм бол ганц шөнийн алдаанаас болоод олон хүүхдийг өнчрүүлж байгаа томчуудад л гомдож байна. Гол нь ээжийгээ яагаад эсэргүүцээд байгаа вэ гэвэл.Ээжтэй минь уулздаг тэр ахад алдаж онох зөндөө хугацаа байгаа болохоор л эсэргүүцээд байгаа юм. Аан нээрээ эцэг эхчүүд минь хүүхдүүд ч бас гомддог, хүүхдүүд ч бас аав ээжийгээ бодож хайрладаг юм.Ээжийнхээ сэтгэлийг өвтгөхвий гэж 00-доо уйлж суудаг охиноос нь бичиж сууна. Хаяа ч гэсэн хүүхдүүдтэйгээ найзууд шиг ярилцаж байгаарай эцэг эхчүүдээ бид нар ч яг л та нарын найзууд шиг байж чадна шүү…

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular