Tuesday, March 21, 2023
HomeEntertainment“Баян мөнгөтэй л бол хэний ч хамаагүй өвөрт орчихдог болсон"

“Баян мөнгөтэй л бол хэний ч хамаагүй өвөрт орчихдог болсон”

Ээж, аав хоёр минь бага байхад салсан.Гэхдээ эрх дураараа өсөн, хүссэн болгоноо авдаг охин байсан.Оюутан болоод гэр бүлээсээ тусдаа хол амьдардаг болж, хэрэгцээний мөнгийг ээж минь төлдөг байсан. Их сургуулиа амжилттай төгсөнгүүтээ шууд ажилд ороод ээжийнхээ нуруун дээрх ачаанаас хөнгөлж, нэг ч төгрөг авахгүй гэж боддог байсан.Төгсөх дөхөөд л хоолойд нэг юм тээглээд ч байх шиг сонин мэдрэмж төрөөд. Хүмүүс танил талгүй бол ажилд орж чадахгүй гэж ярьцгаадаг, харин би өөртөө маш итгэлтэй бардам байж билээ.Учир нь хичээл хийх туйлын дуртай цэцэрлэгт байхдаа ээжээрээ монгол бичиг, крилл үсэг заалгаад 6 настайдаа сургуульд орж бас нэг анги үсрээд үеийнхнээсээ хамаагүй эрт төгссөн.Би бүгдийг амархан сурчихдаг, бүх зүйлд сайн юм чинь намайг дуртайяа ажилд авна гэж бодсон нь миний хамгийн том алдаа байсан.Тийм амар санасны зоргоор байгаагүй.Байрны төлбөргүй, автобусны мөнгөгүй, цээж зураг авхуулах ч мөнгөгүй өдөржингөө алхаж явж анкет бөглөж ярилцлаганд ордог, идэх хоол байхгүй. Ээжийгээ ярихаар нь болж байна, бүтэж байна гээд шүдээ зуугаад гүрийдэг байлаа.Төлбөрийг нь төлөөгүй хов хоосон байранд хөнжил гудастайгаа ганцаараа байдаг, эзэн нь надад итгээд хүлээгээд л. Төгссөнөөсөө хойш 2 сарын дараа би томоохон группын удирдах албан тушаалд ажилд орж чадлаа гэдгээ ээждээ хэлэхэд маш их баярласан. Нэг хүсэл нь биеэлж байна гэсэн үг. Би ч нөгөө өлсөх, ядрахаа мартчихсан одоо жаахан л хичээчихвэл боллоо гээд.Ажилд ороод бас амаргүй байсан 20настай охины үгэнд орох хүн ховор, болж өгвөл надаар бүх юмаа хийлгэчих гээд бас наанаа инээж байгаа мөртлөө цаагуураа хор хутгаад байдаг.

Надад сурах зүйл маш их байсан юун нөгөө бүгдийг хийнэ чадна гээд байдаг худлаа. Ажил хийж байж л туршлагажиж их зүйл сурдаг юм байна лээ. Би захиралдаа үргэлж талархаж явдаг, надад итгэж намайг сургаж авсан ачтан.Харамсалтай нь миний ажил төрөл, зорилго, хүсэл мөрөөдөл одоо төөрөлдөөд замхраад би өөрийгөө ч мэдэхээ байж. Гэнэт биш алхам алхамаар явсаар байгаад их алдлаа, алдсан хойноо л мэддэг нь харамсалтай.Мэдээж бүгд миний буруу, өөр хүн надад нөлөөлсөн ч найз нөхөдөө буруу сонгосон. Үнэндээ бага цалин авдаг байсан. Хэрэглээ өндөртэй байсан ч гэсэн мөнгөндөө тааруулж амьдарч сурдаг юм байна лээ.Цалин дүүрч, юм сурч л байвал хэдэн сарын дараа хүссэн цалиндаа хүрчихнэ гэж боддог байсан хүн “Чи яагаад ингэж ажиллачихаад ийм бага цалин авдаг юм, залуу нас чинь гарч орохгүй байсаар ширээний ард өнгөрлөө шүү дээ” гэж хэлсэн хүний үгэнд автаад нэг өдөр ажлаа шууд хаячихсан.Хэд хоног үеийнхэнтэйгээ зугаалаад сайхан байлаа тэгээд л би юу хийчих нь энэ вэ гэж. Одоо яаж мөнгө олох вэ, одоо яах вэ яах вэ. Өмнө нь би хэзээ ч надаар оролдсон, элдэв янзын санал тавьсан хүмүүсийг хэн байсан ч “Үгүй” гэж хариулдаг байлаа.Гэтэл би бүтэн сарынхаа цалинг 15 минутын дотор л олчихсон. Өөрийгөө дэндүү магтсан хэрэг болох байх, гэхдээ үнэндээ надад өв тэгш бие хаа, царай зүс заяасан.Шохоорхсон ч хэр баргийн хүн хүрч чаддаггүй байсан бие сэтгэлд баян мөнгөтэй л бол хэн ч байсан хамаагүй хүрдэг болчихсон байсан. Дураараа зан минь бүр их шуналтай болгож сард хэдэн саяыг авна тэр хэмжээгээрээ үрдэг болсон байсан.

Угаасаа гял цал юманд дуртай, өөрийгөө эрхлүүлж гоёж гоодох дуртай юм болохоор зоргоороо хаана хамгийн чанартай үнэтэй үйлчилгээ, хувцас хунар гоёл чимэглэл байна би тэнд.Хүмүүсийн нүдээр бол би их баян, эрх, сайхан хүүхэн юм гэсэн харин нарийн учрыг нь мэдэх хүн байхгүй.Дураараа, хүссэнээ хийх нь жаргалтай боловч хүний хүн, хүний мөнгө. Би өөрийгөө хуурч байна, өмнө нь зорилгынхоо төлөө хичээдэг байсан бол одоо бүгдийг хялбарчилж байна.Дэндүү гүн уусаад орчихож. Яг ийм замаар явж байхад минь 2 залуу надад дурласан, эхнэр минь болчих хүссэн бүхнийг чинь хийе гэж зөндөө удаан гуйсан.Би харин хэрэгтэй үедээ л мөнгө гэж нэхэж авдаг байсан. Тийм сайхан ээжийн хүмүүжилтэй байсан охин ийм болоод эвдэрчихэж. Нэг залуугаас нь хүүхэдтэй болчихсон байсан, тэнгэр хөмрөх шиг болоод явчихсан.Би мэдэнгүүтээ шууд авхуулна л гэж бодсон. Тэр надад зөндөө хэлсэн битгий өөр хүнтэй уулз, дуртай ажлаа хий яамаар байна, яах уу гээд л. Би даанч зангаа тавиагүй ээ, өөр хүнтэй уулзаж байгаад баригдсан.Сүүлдээ бүр донтой, аймар охин гэж хэлсэн. Би өөр хүнтэй уулзсан учир нь тэр залуугаас мөнгө авахгүй өөрөө олж байгаа царай нь тэр юм даа. Анхны хүүхдээ авхуулна гэдэг аймар байсан.Хэзээ ч мартагдахгүй хар толбо, авхуулсаныхаа дараа төрүүлчихдэг байж гэж харамссан. Жилийн дараа үерхээд салчихсан байсан залуутайгаа эргэж уулзаад дахиад л жирэмсэн болчихсон байлаа,Би ээж болоход үнэхээр бэлэн биш. Айгаад дахиад л авахуулчихсан. Нэг биш хоёр удаа тэр өвдөлтийг мэдэрсэн үнэхээр аймшигтай. Нэг биш хүний нyyц амраг, нэг биш хүний хүслийг биелүүлсэн тэнэг хүүхэн.Өөрийгөө үнэ цэнэгүй болгож, амьдралаараа тоглосон. Эцэст нь хэлэхэд охидууд минь ухаантай байгаарай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй. Зөв замаар явах юм бол зөв хүн чам дээр ирнээ…

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular