Monday, March 20, 2023
HomeEntertainmentМуу эр хүн ямарч сайхан эмэгтэйг хормын төдийд гундаадаг..

Муу эр хүн ямарч сайхан эмэгтэйг хормын төдийд гундаадаг..

Би 34 настай миний бага залуу насны амьдрал тийм ч дардан байгаагүй гэхдээ өнөөдрийн гэрэл гэгээг атгаж авах том хөшүүрэг болсон амьдралын түүхээс та нартайгаа хуваалцъя.Миний ээж их оюунлаг, бурхан ухаантай эмэгтэй учраас намайг ухаан орсон цагаас л “миний охин эрдэмтэй л хүн болох хэрэгтэй. Хожим чи хүний эхнэр болно. Тэр цагт нөхөртэйгээ эн чацуу ухаалаг байж амьдрал авч явахад эмэгтэй хүнд боловсрол л хэрэгтэй сургадаг.Тийм ч учраас би жаахнаасаа номонд дуртай хүүхэд болж өссөн. 10р дугаар ангиа “онц” төгсөөд, аймагтаа очсон цөөхөн МУИС-ийн хуваариас өрсөлдөгчгүй гардаж авж байсан.Ингээд анхны Их сургуулиа төгсөөд, хоёр дах Их сургуульдаа мөн л амжилттай элсэн орж суралцаж төгссөн. Энэ хугацаанд зөвхөн багшийн өгсөн даалгавар, бие даалтаа хийх, шалгалтандаа бэлдэхээс өөр зүйлд анхаарах сөхөөгүй сурсан.

Мэдээж залуу хүн л юм чинь хамт олноороо баяр наадам тэмдэглэнэ гэж гарна.Би багын гэрийн хүмүүжил сайтай учраас гадуур зугаа цэнгээний газраар эрчүүдтэй танилцаж явдаггүй байсан.Ингээд 2 дах сургуулиа төгссөний дараа өвөл нэг тийм нүдэнд хүйтэн царайтай, нилээд шоунд дуртай болов уу гэмээр залуу надаас салахаа болилоо.Хаа таарсан газраа зугтана, амьхандаа утасны дугаараа нууж байсан ч олоод авна.Гэтэл бүүр дагасан юм уу гэрийг маань мэддэг болчихсон гаднаас орж ирэхэд орцонд хүлээгээд, сууж байсан.Заримдаа бүр орой гадаа чинь байна, гараад ирээч гэхээр нь огт гардаггүй, өглөө ажилдаа гараад явахаар орцны цонхон дээр унтаж байдаг байсан.Иймэрхүү байдалтай 6н сар миний араас гүйсний эцэст би хэтэрхий өөртөө их юм бодож хүн зовоогоод байгаа юм шиг санагдаад, дээрээс нь бас өрөвдөөд залгахад нь утсаа авдаг, гэрийн гадаа ирэхэд нь гарч уулздаг болсон байсан.Ингээд л миний зовлонт амьдралын эхлэл тавигдсан юм. Тэр хүнийг нэрний эхний үсгээр нь Э гэж нэрлэе.Э ч өдөр бүр аяар минь бөмбөрч, чихэн дээр цэцэг ургуулсаар байгаад, бид нилээд дотносож, нэг гэрт орлоо. Нэг гэрт ороод тун удалгүй Э-ийн зэс нь цухуйж эхэлсэн.

Банны өрөөнд юм угаах эсхүл хоол хийж байх хооронд нэг бус эмэгтэйтэй чаталж, мэссэж бичиж, ярьж амжсан байдаг. Мэдээж эмэгтэй хүн үүнийг зөвшөөрөхгүй нь тодорхой бухимдана, гомдоно. Нөгөө эмэгтэйчүүд нь залгаж, намайг элдвээр доромжилдог боллоо.Я…, Г…. минь Э-тэй ярьмаар байна утсаа өг, чи муу… гээд л урьд нь сонсоогүй муухай үгсийг харамгүй сонсдог боллоо.Би Э-г орой 7 цаг хүртэл хүлээнэ. Хэрвээ 7-оос өмнө ирэхгүй бол тэгээд л ойлгомжтой аpxи уугаад, тэр өдөр шөнөдөж ирнэ эсхүл огт ирэхгүй гэсэн үг.Би уг нь сургууль соёлын мөр хөөж, зөв сайхан хүмүүстэй найзалж явдаг, гялалзсан өнгөлөг эмэгтэй байлаа гэтэл муу хань, муу эр хүн гэдэг ямар ч сайхан эмэгтэйг нүд ирмэхийн зуур гундааж, өнгө алдуулдаг юм байна лээ.Салж, нийлж, гомдож, цөхөрч явсаар 5н жил өнгөрсөн. Э-ийн утаснаас элдэв жаахан охидын мeссeж салахаа больж, хоногоор шоудаж, хоногоор явчихаад, хүзүүгээ битүү шимүүлчихээд ирэх зэргээр намайг доромжилж ханадаггүй байлаа.Салж, сарнихаа эвээр ч хэлж, эвдрэлцэж хэлсээр Э-г гэрээсээ явууллаа. Учир нь Э манайд амьдардаг байсан юм.Эр хүн бүх зүйл бэлэн байх тусам давардаг юм байна шиг. Ингээд салаад 2 сар болж байтал түүнээс хүүхэдтэй үлдсэнээ мэдсэн.Муу эр хүнтэй өнгөрүүлсэн амьдралыг бодохоор эр хүн надад огт хэрэггүй санагдаж, “ээжээ” гэж дуудуулах өөрийгөө хайрлах бяцхан хүүхдээ төрүүлээд, сайн хүн болгож өсгөсөн нь надад хавьгүй жаргалтай санагдаж байлаа.

Хэвлий дэх үрийнхээ төлөө үүрээр гарч, шөнийн бор хоногтоо ирж, махран ажилласаар дикритээ авах ч боллоо.Энэ хугацаанд шүд зуун нэг ч удаа Э-д хүүхдийнхээ тухай, ядруу хэцүү байгаагаа хэлэлгүй, тусламж гуйж царай алдаагүй төрөх ч дөхсөн.Яг салах үед би азаар ажлаа сольж байсан учир миний ажлыг огт мэддэггүй байсан. Ингээд л би огт холбоогүй хүүхдээ төрүүлж, өсгөөд өнөөдөр охин маань 2 нас 8 сар хүрч байна даа.Дикритээ аваад, төрөөд, хүүхдээ 7н сар хүртэл нь хүүхдээ тэжээхийн тулд гэрээр бичиг цаасны ажил, найз нөхдийн хандив тусламж, бүр орцны жижүүр ч хийж үзсэн. Үнэхээр сөхөрч суугаад, цурхираад уйлах, нүдээ хавдаж, дэрээ нортол уйлах өдөр, шөнүүд цөөнгүй байсаан.Гэхдээ хамгийн сонин нь ингэж сөхрөөд, уйлах тусам би улам ирлэгдэж, хурцлагдаж, хүчтэй болж байсан юм. Охиноо долоон сартайгаас нь буцаж ажилдаа ороод, зөвхөн цалингийн бараагаар хүссэн сайхан амьдралаа зохиож чадахгүйг ойлгосон учир мэргэжлээр дуртай ажлаа хувиараа хийх болсноос хойш би маш их жаргалтай амьдарч байгаа.Үүнийг би өнгөрүүлсэн асуудлаа гайхуулах гэж биш муу эр хүн, муу ханьтай учраад уйлж, энэлж, зүсээ гундааж, сэтгэлээ чилээж суугаа 100 100 бүсгүйчүүдэд сургамж болгож илгээлээ. Амьдралд уруудах тусмаа та өндийх хэрэгтэй, таныг сорих тусам та чангарах хэрэгтэй.Тэгж байж та хүссэн цэгтээ мөлхөөд ч гэсэн явж очно шүү бүсгүй минь.Сэтгэлээ хурцал, өндий, бос бүсгүй минь.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular