Tuesday, March 21, 2023
HomePeopleДуучин Эрдэнэчимэг: Сайн хүмүүс аз жаргал өгдөг бол муу хүмүүс туршлага л...

Дуучин Эрдэнэчимэг: Сайн хүмүүс аз жаргал өгдөг бол муу хүмүүс туршлага л өгнө

Урлагийн бүсгүйчүүдийн дунд сайхан тодотголт нэгэн бол яахын аргагүй дуучин Эрдэнэчимэг. Зохиолын дууны ханхүүтэй ханилан дөрвөн сайхан үрийн аав ээж болцгоосон.Харин сүүлийн үед уран бүтээлдээ орж чамгүй хөдөлмөрлөж яваа. Тэрээр “Амьдрал даа байгаа хэнийг ч бүү буруутга. Сайн хүмүүс үргэлж аз жаргалыг өгдөг бол муу хүмүүс туршлага л өгнө гэжээ.

Оюутан ахуй цагтаа ах дүүгийн харилцаатай байсан дуучин залууг өөрийн болгож, 3н ч хүүхдийг нь төрүүлээд хэсэг хугацааны дараа өдгөө одонгийн хүүхдээ өлгийдөн авсан дуучин Г.Эрдэнэчимэг угтаа бол сайхан бүсгүй.
“Оюутан мисс”-ээр шалгарч, бөх залуутай үерхэж явсан түүнд дурсаж санаашрах зүйл алийг тэр гэх вэ. Гэхдээ олны хайр талархлыг хүлээсэн дуучин болсон.

Гавьяат, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий болсноор элдэв загварын хувцас, будаг шунх тэргүүтнээ сэтгэл шулуудан хаясандаа тэр огтхон ч харамсдаггүй гэнэ.
Нөхөр нь ч энэ талаар “Би эхнэрээ ший янгууны хүүхэн болохоос нь өмнө аварсан” гэж ярьсан удаатай.
Тэгвэл өдгөө үндэсний хийц загвартай дээл хувцсаар гоёж, үс зүсээ багахан анхаарах болсон уртын дуучин Г.Эрдэнэчимэг мисс явсан үеэ хааяа эргэн санагалздаг бололтой шүү.


Тэрбээр “Монголоороо” төвийг ажиллуулдаг бөгөөд үйлчин бүсгүйчүүдийнхээ урласан дээлийг амьлуулсан нь ийн мисс явсан үеэ эргэн санасан бололтой гэх яриа хүмүүсийн дунд нэгэнтээ тархсан бололтой.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular