Tuesday, March 21, 2023
HomePeopleДуучин Б.Бaтцэцэглэн: Хyyшyyр, бyyз зaрж өнөөдрийн зэрэгт хүрсэн бoлoхooр ичиж байгаагүй ээ.

Дуучин Б.Бaтцэцэглэн: Хyyшyyр, бyyз зaрж өнөөдрийн зэрэгт хүрсэн бoлoхooр ичиж байгаагүй ээ.

Сүнжидмаа”, “Алгирмаа”, “Нуун заяа”, “Үлэмжийн чанар”, “Хоёр сэтгэл” зэрэг ардын дуугаараа олноо танигдаж уран бүтээлээ туурвин яваа дуучин бол Б.Батцэцэглэн юм.Ардын дууны өв соёлыг тээж, домог хуучийг нь судлан, сонсогч түмэндээ хүргэдгээрээ тэр өөрийн гэсэн онцлог давуу талтай.

Тэрбээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж НҮБ-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож дэлхийн удирдагчидад уртын дууны гайхамшигийг мэдрүүлсэн.Сүүлийн үед уран бүтээл маань маш олноор төрөн гарч байна. Хамгийн сүүлд “Баян Монгол” дуундаа клип хийж, үзэгч олондоо өргөн барьсан. Тоглолтоо хийж буй болохоор янз бүрийн мэдээллүүд сошиалаар явж л байна.


Нэг мэдээний доор, “Өө энэ чинь хуушуур, бууз хийгээд л зараад явдаг байсан” гээд л бичсэн байсан. Би үүнд хэзээ ч эмзэглэхгүй.Манай эмээ хэлдэг байсан.Хүн юу ч хамаагүй хийгээд сурах хэрэгтэй. Яаж амьдрахыг хэн ч таашгүй. Тиймээс сурсан зүйл гэдэг хэзээд хэрэг болж, аминд орох үе ч бий” гээд ярьдаг байсан.

Ийм хүмүүжлээр өссөн би өнөөдөр алдах биш оноод л явж байна” хэмээн ярьсан.Урлагийн хүн учраас цаг наргүй ажиллах үед хааяа шантрах үе гардаг байна.Сүүлд ээжийнхээ хэлсэн үгэнд тоймгүй их баярласан.Ээж маань “Миний охин ээжийнхээ ачийг хариулчихсан гэж бодоорой” гэх үгийг сонсоход нулимс мэлтэлзээд л явчихсан.Хүн хэзээ ч ээжийнхээ ачийг хариулж чадахгүй л дээ.Гэхдээ л тийм үг сонсох сайхан юм билээ.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular