Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоот 1989 онд УБДС-ийн кино драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн.

Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа 40 гаруй дүр амьлуулжээ.Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь.

Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130–аад дүрийг бүтээсэн гэдэг.
Тэрээр гэр бүлийн хувьд шинэхэн залуухан амрагтай болж үрийн зулай хүртэл үнэрлээд амжсан.Түүний 10 насаар дүү гэргийг Гантуяа гэдэг байна.

Харин гэргий нь цахим хуудаснаа гавъяаттай авахуулсан зургаараа нэлээн гоёх болсон байна.