Monday, March 20, 2023
HomePeopleШ.Гүрбазар: Нaмaйг хөөгөөд гaргaж бaйсaн залуу, хожим нaдaaр хуримaa хөтлүүлэх гэж гуйсaн.Хүн...

Ш.Гүрбазар: Нaмaйг хөөгөөд гaргaж бaйсaн залуу, хожим нaдaaр хуримaa хөтлүүлэх гэж гуйсaн.Хүн хүнээрээ байх сайхан шүү.

Монголын яруу найрагт халгин цалгиж уярааж мэлмэрүүлэн хөг нэмэн орж ирсэн нэгэн түрлэг бол нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар.Тэрээр “Айлын хажуу өрөө түрээслэж явахдаа би ижийгээ алдсан.Ижийгээ оршуулчихаад маргааш нь тэр байрнаасаа гарах надад хүнд байсан. Би хүний ганц хүү л дээ.

Компаний тамга тэмдэг атгачихсан шинэ машин уначихсан явах үед намайг хүрээлсэн хүмүүс их байсан.Харин алдаж гишгээд аавын хаалга татаж суухад би тэдний хэнийг ч олж хараагүй. Байцаагчийг дуудсан цагт ирээгүй гээд л ганц худагт 4-хоносон өөр зүйлгүй л дээ.


Гэтэл тэр үеийн шар хэвлэлүүд намайг хайр найргүйл бичиж балбаж байсансан. Ядарсан хүнд ноён олон гэж Ижийнхээ хүслийг гүйцээх гэж улсын наадмаар морь тайлбарлъя гэж удирдлага дээрээ ороод хөөгдөж гарсан удаа бас бий..
Тэр хүн надаас насаар хамаагүй дүү хүн байж билээ.

Гэтэл намайг чи энд яах гэж ирсэн юм хэн чамайг ир гэсэн юм гар гэж зандарч хашгичихад би нулимсаа арчаад л гарсан даа.Хожим надаар хуримаа хөтлүүлэх гэж гуйсан.Хүн хүнээрээ байх хэрэгтэй шүү.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular