МҮОНТ-ийн хөтлөгчдийн нэг Д.Одзаяа нь “фэйсбүүкийн хатан хаан” гэгддэг. Цахим хуудсандаа хамгийн олон дагагчтай, сонирхолтой бичлэг зургаар анхаарал татаж байдаг болохоор цахим орчныг шуугиулах нь ч аргагүй биз.

Ямартаа ч түүнтэй хамтарсан хүмүүс нэг постоо 3 сая төгрөгөөр үнэлдэг гэлцдэг. Мөн тэрээр Нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон билээ.

Тиймдээ ч төв телевизийн нэр хүндтэй ажлаасаа гарч, өөрийнхөө Бэлэг нэвтрүүлгийг хийхийг үзсэн байх.
Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр нь “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн байсан Заяа.

Хоёр Заяагийн тавилан сайн нийлж, хамтдаа зүтгэн хувийн бизнес нь нээлтээ хийхэд Одзаяагийн ээж нь оролцон, залуухан сайхан ээжтэйг нь олон хүн гайхан биширсэн билээ.Охиноосоо ялгарахгүй хөөрхөн ээж нь өдгөө 50 насны босго хол алхсан ч сайхан хэвээрээ харагдаж байна.