Манай монгол эрчүүд сайхан гүндүүгүй гэдэг үг хэтэрч байх шиг л надад санагддаг.Нийгэмших учраа олох гээд үзээд л байна. Бүх юмыг хэрэглэж туршина тэгж байтал нөгөө нас, ар гэр, амьдрал нь өрнөөд дуусчихсан байдаг.
Судалгаа байдаг л даа тэр судалгааг хэлээд ч яах юм. Угаасаа ухамсарын түвшин тэдэн хувьтай гээд гарчихсан байдаг. Тэр бол жаахан хэцүү тоо сонсогдсон.

Тэр дундаас ханиа зөв сонгоод, аваад сууна гэдэг бол бүр алаан байхгүй юу. Үлдсэн хувийнх нь хэдэн хувь нь гадаадад байгаа билээ. Бас үлдсэн жоохон хувь нь эхнэр хүүхэдтэй болчихсон.
Тэгэхээр энэ чинь аягүй асуудал л даа. Хэтэрхүү гүндүүгүй битгий байгаач.

Эцэг эхийн хувьд бол аав байж чадаж байгаа бол аав бай, дээрээс нь эх нөхөр бай, битгий ингээд хүүхэд шиг бай.
Надад ийм мэдрэмж төрж байсан.3н хүүхэдтэй юм байж 4н хүүхэдтэй юм шиг мэдрэмж их төрдөг байсан. Өөрөө ядаж хувцасаа угаагаад өмсөх хэрэгтэй лдээ.

Ядаж л тайлсан өмдөө 2 нүд үлдээхгүйгээр эвхээд аваачаад орон дээрээ тавьчих л даа оh my gоdness гэдэг шиг бүр. Тэгэхдээ сайн талууд зөндөө байгаа л даа. Ер нь тэгээд хүүгийн ар талд аав ээжүүд нь харагддаг шдээ.
Ямар аав ээжийн ямар хүмүүжилтэй гэдэг нь ер нь ээж нь ямар хүн бэ гэдгээс шалтгаалж харагддаг. Бид нар одоо хүнтэй сууж байж дахиад нэг хүнийг хүмүүжүүлнэ гэж байхгүй шдээ.Том хүн дахин хүмүүжнэ гэж хэзээ ч байхгүй” шүүдээ.