Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн хижээл эмэгтэй дүрд ажиллаж байгаа жүжигчин Тогтохжаргал. Түүний хувьд 2008 онд анх театрт орж 15 жил ажиллаж байгаа билээ.-Та насны ханиараа уран бүтээлч хүн сонгосон. Ханьтайгаа хэрхэн танилцаж байв?Манай гэр бүлийн хүн найруулагч мэргэжилтэй хүн бий. Бид анх кино зураг авалтад хамт явж таарсан. Бие биеэ анх вагонд харж билээ.

2уулаа уран бүтээлч байхын давуу тал их. Бие биеэ ойлгоно, ажилд нь зөвлөгөө өгнө гээд л.-Ямар зан чанар нь таныг татсан бэ?-Манай хүн бусадтай их нийтэч. Шулуун, шударга зантай. Анх өвөрмонголчуудад онигоо ярьж өгөөд л. Бид нар ширээгээ тойроод суучихсан. Ярих бүрт нь инээж байснаа мартдаггүй юм. Хань минь тэр кинонд зураачаар явж байсан юм. Их гоё зурдаг, юмхнаар юм хийчихдэг гээд олон чанар нь намайг татаж байсан.-Та эхнэр хүн, эмэгтэй хүн байхын утга учрыг юу гэж ойлгодог вэ?

-Эмэгтэй хүн өөрийн гоо сайхантай байх ёстой гэж боддог. Ялангуяа дотоод гоо сайхан. Өөрийгөө зөв авч явах, бусадтай чин сэтгэлээсээ харилцах гээд л. Харин эмэгтэй хүн болж төрөөд эх хүн, эхнэр хүн болно гэдэг бурхнаас заяасан бэлэг гэж боддог. Айл гэрийн эзэгтэй хамгийн эхэнд ханиа хүндэлдэг, халамжилдаг “Эх нэр” гэдэг үгийг өндөрт өргөж явах ёстой гэж бодогдсон.-Та 3 хүүтэй, дархан бэр. Хүүхдүүдээ өсгөхдөө юуг илүү анхаардаг вэ?-3н хүү минь 5, 5н насны зөрүүтэй. Том хүү минь дүү нараа харчихдаг. Дүү нар нь ч ахаасаа их үлгэр дуурайл авна.

“Агаа ингэж байгаа юм чинь би энийг хийчихье” гэх жишээтэй. Ер нь эрэгтэй хүүхдүүд бие биедээ их түшигтэй юм шиг санагдсан. Ямар ч үед бие биеэ өмөөрнө, хамгаална. Харин тэднийг өсгөхдөө амьдралын хаттай, аливаад сөхрөөд байхгүй чанга хүн болгохсон гэж хүсэж байна.-Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ?-Би нэгдүгээрт амьдралынхаа ханийг зөв сонгожээ. Намайг хайрладаг, халамжилдаг, миний төлөө байж чаддаг тэр хүнийг сонгож чадсан минь амьдралын минь хамгийн үнэт зүйл гэж бодож байгаа. Мэдээж дараагийнх нь миний ажил мэргэжил. Сургуулиа төгсөөд УДЭТ хэмээх их айлд орно гэж боддог байсан зорилгодоо хүрсэн маш их олзуурхдаг.