Monday, March 20, 2023
HomeEntertainmentЖүжигчин Бооёо: Эр хүнийг шинжье гэвэл эхнэp, xүүxдээ яaж авч явж байгaaг...

Жүжигчин Бооёо: Эр хүнийг шинжье гэвэл эхнэp, xүүxдээ яaж авч явж байгaaг нь хaрчих хэрэгтэй…

“Шинэ үе” продакшний захирал Ариунболд буюу Бооёо хошиг урлагийн алтан үеийн төлөөлөл болсон сайн уран бүтээлч. Түүнийг сайхан уран бүтээлч гэхээсээ илүүтэй сайн аав гэдгийг хүмүүс мэдэх байх.Ёстой л залуучууд сонсоосой гэмээр сайхан үг хэлжээ.Тэрбээр “Би илүү цаг гарвал хүүхдүүдтэйгээ байхын боддог.

Би 4н охинтой, охидууд гэдэг өөрөө хүч муутай, тамир муутай. Эд нар чинь хайрлагдах гэж услуулах гэж ирсэн л яг л цэцэг шиг.Аль болох л хүүхэд байхад нь хамт цаг хугацааг нь цуг өнгөрүүлчих юмсан.Тэртээ тэрэнгүй хүний гэрт айлын гал бариад л явна шүү дээ .Тийм болохоор гэртээ байгаа дээр нь хамт байя даа гэсэн бодол толгойд байнга л байдаг. 4н охиноо хайраар дутаачихгүй юмсан гэж их хичээж л явнадаа.

Хажууд нь эхнэр гэж хүн байна.Ер нь тэгээд эр хүнийг шинжье гэвэл эхнэр хүүхдээ гэр бүлээ яаж авч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй.Өөрөө тогос шиг гоё хувцаслачихсан залуучууд олон байдаг. Эхнэр хүүхэд нь их гундуу явж байдаг. Сайхан ах нар байдаг штээ.

Танкийн хар өмсчихсөн мөд элгэдэхгүй ултай гуталтай чанартай малгайтай ах нар байдаг.Тэгэхэд эхнэр нь гял цал, хүүхдүүд нь гял цал явж байдаг. Би тэр ах нарыг хараад өөрөө чанартай юм өмсчихье эхнэр хүүхэд тогос шиг байна уу,тогоруу шиг байна уу өөрийнхөн асуудал” шүү дээ.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular