Tuesday, March 21, 2023
HomeEntertainment9н сaр тээж төpүүлcэн хүүхдээ төpөxийн xүндpэлээc болоод aлдчиxaaд байж байхад нөxөp...

9н сaр тээж төpүүлcэн хүүхдээ төpөxийн xүндpэлээc болоод aлдчиxaaд байж байхад нөxөp зaлгaaд Пиздa минь гapч иpээд шөлөө aв гэxэд нь маш их гомдож шууд…

Ээж нар төрөх өрөөнөөс хүүхдээ тэврээд аз жаргал дүүрэн гарч ирж байхад би гэдэг хүн 9 сар тээж төрүүлсэн хүүхдээ төрөхийн хүндрэлээс болоод алдан нулимс дүүрэн гарч байлаа. Өрөөндөө орох хооронд 3н ч удаа ухаан алдаж унасан.Нөхөр бид 2 гуч гарсан хүмүүс.Хэн хэний минь анхны хүүхэд.5 сартай жирэмсэн байхад нь хүү гэдгийг мэдээд нөхрийн минь хөл газар хүрэхгүй баярлаж байсан цаг саяхан.Энэ аймшигт мэдээг гэрийнхэн маань надаас түрүүлээд мэдчихсэн байсан.

Аав ээж залгаад миний охин сэтгэлээр битгий унаарай сав чинь хөөрөөд галзуурчихна шүү гээд л залгаж тайвшруулж байсан. Би ганцхан хүнийг залгаасай гэж утсаа хараад хүлээдэг байсан. Гэвч Нөхөр маань надтай нэг ч ярьсангүй. Хүний урманд бие нь яаж байна ч гэж асуусангүй. Ээж аав 2 хөөрхий хадам аав ч хүртэл залгаж ойр ойрхон шөл хийж явуулна. Тэсэлгүй би өөрөө нөхөр рүүгээ залгасан миний утсыг авахгүй байлаа.

Голдоо ортол гомдож өр эмтрэх шиг л болж байсан. Маргааш нь над уруу өөрөө залгалаа. 2 өдөр залгаагүй болохоор нь жоохон дуудуулж байгаад утсаа автал Пизда минь гарч ирээд энэ шөлөө ав гэж хэлээд утсаа салгачихсан. Ямар их гомдсон гээч тэр шөлийг ч аваагүй. Хадам аав бэрд хүргэж өг гэсээр байгаад л явуулсан байсан.

Удалгүй залгаад миний охин шөлөө уугаарай аавдаа өөр захих зүйл байна уу гэхэд нь ааваа гэж уйлж ирээд хэлсэн бүх үгийг нь ээрч муурсаар хэлж дуусгахад муу хүүрийг аав нь ирэхээр нь болгоод өгнө миний охин тайван бай гэж тайвшруулсан.Чи нөхрөө ойлгохыг бодоорой ээжийгээ төрөхийн хүндрэлээр алдаж байсан болохоор их л хүнд тусаж байх шиг байна.Миний охин ухаан зарж тэвчээртэй байдаг юм шүү гэж хэлсэн

Нөхөр рүүгээ залгаж гомдож уйлахаас илүүтэй аргадаж тайтгаруулхыг хичээж эмч намайг жилийн дараа төрж болно гэсэн гээд л нөхрөө байнга аргадсан янзтай ярьж байтал ууртаа ширүүн нөхөр минь нэг өдөр мэлмэртэл уйлаад намайг уучлаарай.Энэ бүхэн надаас л болсон чамайгаа үнэхээр гомдоожээ гээд л ярихад нь сэтгэл тайвширч жилийн дараа дахин жирэмсэн болж хөөрхөн охинтой болсон. Охиноо 5 сартай байхад нь дахин жирэмсэлж хөөрхөн хүүтэй болсон. Ингэж л хатуу тавиланг хатан ухаанаар зөөллөж аргадаж явна даа.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular