Monday, March 20, 2023
HomeEntertainmentБуян буцaж ирэхдээ шивэрдэггүй, Aaдар бороо шиг aсгaрдaг зүйл шүү. Aрд түмэн...

Буян буцaж ирэхдээ шивэрдэггүй, Aaдар бороо шиг aсгaрдaг зүйл шүү. Aрд түмэн минь…

Арван цагаан буян

1. Хорхой шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах 2.Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх 3.Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх 4.Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх 5.Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх 6.Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах

7.Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд,чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх 8.Бусадтай арцалдах, элдэв хоpт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх 9.Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих 10.Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтла.

Арван хар нүглийг биеэр үйлдэж, сэтгэлдээ муу муухай юм бодох нь муу болно.Аливаа амьтныг алах, хулгай дээрэм хийх, хүнийг шулж мөлжих, эдгээр нь биеэр үйлдэж байгаа 3н хар нүгэл болой.Худал хэлэх, хов зөөх, хутган үймүүлэх, загнаж зандрах,

гүжирдэн гүтгэх нь ам хэлээр үйлдэж байгаа 3н хар нүгэл. Бусдад атаархан жөтөөрхөж илүү үзэх, эд хөрөнгө, эрх тушаал, алдар нэрэнд шунах, хар амиа хичээх, харамлах,бусдад хар санаж хажиглах,үл итгэх зэрэг нь санаа сэтгэлээр үйлдэх 4н хар нүгэл болдог байна.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular