Tuesday, March 21, 2023
HomeEntertainmentЕБ-ын 18-р сургуулийн багш 7н настай сурагчийг "Хичээлээ хийгээгүй” гэх шалтгаанаар зодож...

ЕБ-ын 18-р сургуулийн багш 7н настай сурагчийг “Хичээлээ хийгээгүй” гэх шалтгаанаар зодож…

Нийслэлийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн бага ангийн багш Ууганчимэг нь 2 дугаар ангийн долоон настай хүүг хичээлээ хийгээгүй гэсэн шалтгаанаар зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг харъяа дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаж байгаа билээ.Хохирогч хүүгийн ээж хүчирхийлэгч багшийн талаар цагдаад гомдол гаргасан гэдгээ хэлсэн.

Ингээд хүүгийн ээж “Манай хүүхэд энэ сургуулийн 2 дугаар ангид суралцдаг.Орой хичээл тараад хүүгээ авахад 2 хацар нь улайчихсан байсан.Дагуулаад гараад явахад даараад улайсан байх гэж бодсон. Гэртээ очоод миний хүүгийн хичээл ном сайнуу гэхэд багш маань үсэртэл алгадсан.Даалгавраа хийж ирээгүй, цаасан дээр хичээлийн тэмдэглэл хийж хураалгасан гэж намайг зодсон гэж хэлсэн.Гэрэлд хацрыг нь сайн харахад хавдсан хурууны ором байсан. Самардаж маажсан. Өмнө ч ийм байсан. Миний хүү хичээлдээ сонирхолтой анги хамт олонтойгоо эвтэй байдаг

.Гэтэл одоо ээжээ нэг өдөр ч болов хичээлдээ явахгүй байж болохгүй юмуу, гуйж байна гэж хэлдэг болсон. Тэгээд би шат шатны байгууллагад нь хандахаар өглөө сургууль дээр нь ирсэн. Захирал нь өдөр намайг хүлээж авсан.Хүчирхийлэл үйдсэн багшийн камерийн бичлэгийг үзэхэд нулимс гараад байсан учраас би хүүгээ харж чадахгүй байсан.Тэр бичлэгийг нь удирдлагууд нь авсан. Боловсролын яамныхан хараасай. Тухайн багшид арга хэмжээ аваасай. Хаалганы цаана багш нар ингэж хүчирхийлэл үйлддэг юм байна. Багшийн хувьд харилцааны ёсзүйн хувьд асар доголдолтой. Их орилж хашгирдаг гэсэн.Хүчирхийлэгч багшид арга хэмжээ авч өгөөсөй гэж хүсэж байна.

Миний хүү эрүүл, сэтгэл санаагаараа хохирлоо. Цаашид энэ сургуульд хүүхдээ явуулахгүй бичиг баримтыг нь бэлдчихээрэй гэж хэлсэн.Сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдийг минь аймхай нэгэн болгочихлоо.Сургуульд сургалаа гэж бодсон гэтэл хүчирхийлэгчтэй шоронд өгчихсөн байсан юм бишүү. Миний хүүгээр энэ хүчирхийлэл дуусаасай гэж бодож байна гэлээ.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular