Турк, Сирийн газар хөдлөлтөөс хойш 7 хоног өнгөрч байна.Энэ хугацаанд нас барсан хүний тоо 36000д хүрээд байна.

Туркид болсон газар хөдлөлтөөс үүдэн нурсан байшин балгасны нуранган доороос 7 хоногийн дараа ээжийгээ эсэн мэнд олсон хүүгийн сэтгэл хөдөлгөм агшин…

Олон улсаас Турк улсад аврагчдаа илгээн эрэн хайх, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлж байгаа.Тэгвэл манай улсаас Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн 35 хүнтэй баг, 2 нохойны хамт газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк улсад 2 сарын 8-наас хойш ажиллаж байгаа билээ.