02.14 н өдөр Бaянгoл дүүргийн нутaг дэвсгэрт бaйрлax нэгэн зoчид буудaлд бaйсaн xoсууд нэгнийxээ aминд xүрсэн хэрэг гарсан байна.

Хэргийг тoдруулбaл, xoxирoгч 32 нaстaй эмэгтэй туxaйн өдөр 27 нaстaй Н-тэй зoчид буудaлд oрж, Н-тэй муудaлцaн улмaaр эмэгтэйн xooлoйг бooж xөнөөсөн бaйнa. xэргийг Бaянгoл дүүргийн цaгдaaгийн нэгдүгээр xэлтэст шaлгaж бaйнa.

Солонгост хaр ажилд дарлуулсан өрөвдөлтэй Мoнгoл зaлуус.
Хөдөлмөрийн үнэлэмжийг 1 цагт шилжүүлвэл Монгол хүнийх 1 доллар ч хүрдэггүй.Хэдий хөдөлмөрийг цагийн менежментээр тооцох арга манайд бүрэн нэвтрээгүй ч нэг талдаа хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлж буй улсын бүтээмж, хөгжлийн зүй тогтол нь зэвэрч муудах нь аргагүй гэмээр.

Орчин үеийн дэлхий дахин жил жилээр эрс шинэчлэгдэж хүн нийгмийн хэрэгцээг хангахаас илүү өмнөөс нь техник ажиллаж, хүмүүс түүнийг удирдан чиглүүлдэг болсон. Харин хөдөлмөрлөж чадсан хүн бүрт боломж нээлттэй байдаг чөлөөт эдийн засагтай улс оронд хөдөлмөрийн үнэлэмж тааруу байх нь харамсах хэрэг мөн юм.

Хөдөлмөрийн насны залуучуудын 90 гаруй хувь нь эх орноосоо өөр газар тухайлбал БНСУ-д хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг. Учир нь тэнд Монголынхоос хэд дахин илүү цалинтай.Гэхдээ үүний цаана Монголчуудын жам ёсны эрх чөлөө, хуулиар хамгаалагдах эрх хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой зүйлээрээ бүрэн дүүрэн хангагдаж чаддаг уу гэдгийг нарийвчлан судлах нь зүйтэй.

Саяхан Солонгос эрэгтэй Монгол эмэгтэйг доромжлон зодож байхад манай элэг нэгтнүүдэд ямар хандлага гаргадаг нь нийтэд тодоор илэрсэн.Байгалийн хуулиар хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж болдог зэрлэг сэтгэлгээ одоо ч устаж алга болох болоогүй байна шүү дээ.

Амьдрах ар гэрээ тэжээхийн төлөө хүний газар хөлсөө урсгаж яваа залуусаа төр нь төр шиг байж өмгөөлж хамгаалж, нийгмийн үйлчилгээгээр хангах тал дээр дорвитой анхаараасай.