Согтyyгaap мaшин жолоодсоны yлмaaс мaшин бapих эpхээ хaсyyлж,дээр нь Амеpикийн шоpонд 1 жил 6н сарын хyгaцaaнд сyyжээ.Шоpонд өглөөний 4н цаг 30 минутaaс 5 цaгийн хооpонд хоолондоо оpон өдpийн хоол 11 цaг оpчимд, оpойн хоол 4н цагт өгдөг.Шөнө 10н цaгт yнтaнa.Тэр хооронд хүмүүс өлсөхөөр шоронгийн бизнес ид явагддаг.Чинзориг хэлэхдээ “Шоронд байхад хамгийн хэцүү нь сэтгэл зүйн дарамт. Дөрвөлжин юманд хоригдчихоор хүн давчдана биз дээ. Цонхоор харъя цонх байхгүй, агаар салхи амьсгалахгүй” гэсэн үг.Тэрээр шоронд хоригдох хугацаандаа ажил хийдэг байжээ.Дотор нь ажиллахаар мөнгө төгрөг хөдөлмөр хөлсийг нь өгдөг үү? гэхэд тэр Сайхан хоол л иднэ.Хүмүүжигчдээс арай илүү эрх мэдэлтэй.Миний хийж байсан ажил шорон доторхи хамгийн гоё ажил нь байсан.Шоронгийн хоригдол бүрийн хүсдэг ажлыг би хийдэг байлаа.Камерийн жижигхэн нүхээр хоригдлууд оочерлоно.Царайг нь харж байгаад хоолыг нь өгнө дөө.Зарим хүмүүс биеийн байдлаасаа болоод ийм, тийм юм идэхгүй, а, b, с, d гээд жагсаагаад бичсэн байдаг. Тэрийг нь харж байгаад “Энэ чинь тийм юм иддэггүй, сахартай хүн,энэ нь сонгино иддэггүй гээд хоолыг нь өгнө.

–Мэдээж хэцүүхэн л байсан байх? -Эндэхийн шорон гайгүй, хоол нь л жаахан тиймэрхүү. Мах бараг байхгүй. Гав гэдэг юмыг жинхэнэ утгаар нь хэрэглэнэ. -Хүний нутгийн шоронд баригдаад очиход хэцүү шүү. Зарим хүн ороод үзчихсэн юм шиг ярьдаг л юм. Шорон бол шорон шүү дээ. Халхын ч бай, Америкийн шорон бай хүнээр эрх чөлөөгөө мэдүүлнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Эсэргүүцэл үзүүлбэл л энд нулимс асгаруулагч, амьсгал боогч зэргийг хэрэглээд,хүлээд л нүхэнд хийнэ.Тэрнээс гарч ирэхгүй.Хамгийн түрүүнд 7 хоног, дараа нь 10 хоног зодоон хийвэл 7 хоног нүхэнд хийнэ. –Нүх гэдэг нь? -Жижигхэн умгархан өрөө, ганцаарчилсан хорих. Шорон шоронгоосоо болж бас өөр өөр. Дөрөв, таван удаа нүхэнд хийгээд засрахгүй бол тэр шоронгоос суллагдан суллагдтал нүхнээс гарахгүй. Эвгүйтээд байгаа хүмүүс гавтай л явна шүү дээ.–Өөрөө тэр нүхэнд нь сууж байсан уу? -Тамхи татаад нэг 7 хоног суусан. Би гэхдээ сэтгэл санаагаар нэг их унаад, гутраад байдаггүй. Би чинь эвгүй гар шүү. –Шорон дотроо бас бизнес хийдэг гэж түрүүн та ярьсан? -Янз янзын л юм орж ирнэ. Нэг ширхэг тамхийг 2 хуваагаад нэгийг нь 2 гоймонгоор зарна. Хоолны газар ажиллаж байгаа хүмүүс соус, талх гэхчилэн янз бүрийн хүнс хулгай хийж авчирж зарна.Заримдаа тамхи асаах гал олдохгүй.

Шоронгийн угаалтуур, ор гээд бүх юм төмөр. Чихэвчний хөгжмийнхөө зайг нэмэх, хасахаар нь тааруулж байгаад гутлын үдээсээ дээр нь тавихад шууд улайсч байгаа юм.Тэгж тамхиа асаадаг байлаа. –Хүний нутгийн шоронд орчихлоо гэж бодохоор яахаа мэдэхгүй, аймшигтай байсан биз? – Гэхдээ хүн гэдэг амьтан юманд дасахдаа амархан юм даа. Эхний 4,5 сар аймаар хэцүү байсан.Зарим хүмүүс чинь шок-нд ороод, галзуурсан ч тохиолдол зөндөө байгаа. Би цагаачлалын шоронд байсан. –Яг шоронд ороод, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болох үед чинь манай элчингийнхэн тусласан уу? -Үгүй ээ. Би хандаж үзсэн. Огт авч хэлэлцээгүй. Монголчуудынхаа төлөө юм хийдгийг нь би л лав мэдэхгүй юм байна. Улсын төсвөөс өч дөчнөөн төгрөг авдаг. Вашингтоны баячуудын хамгийн үнэтэй хороололд амьдардаг. Иймэрхүү элчингүүдээ буулгамаар юмаа. –Өмгөөлөгч нар нь хэр сайн ажилладаг вэ? -Сайн ажилдаг. Эндэхийн нэг иргэн авгайгаа нууц амрагтай нь буудаад алчихсан. Өмгөөлөгчид маш их мөнгө төлөөд тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Америкийн шоронд олон жил хоригдсон Монгол байдаг уу? -Байгаа. 7 жил хоригдоод гарсан залуу саяхан нутаг руугаа буцсан.Өдөр бүр ажил гэр, ажил гэр гээд яваад байхаар хааяа тэнэг санагддаг. Тэгээд алжаалаа тайлъя гээд хааяа нэг уудаг. -Америкт ирээд удаж байна уу? -9 жил болж байна. Монголд байхад шоронд орчих гээд хэцүү байдаг байсан. Угаасаа жаахан хүн амьтанд дээрэлхүүлэх дургүй хүн л дээ, би. Найз бүсгүйтэй, амьдрал эхлүүлэхэд бэлэн болсон байлаа. Аав, ээж 2 намайг шахсаар байгаад Америк явуулсан. Одоо манай аав, ээж 2 чамайг Америкт байгаа болохоор жаргалтай байна. Наанаа л сайхан амьдар, эргэж ирээд ч хэрэггүй. Монголд ирээд хийх ажил олдохгүй, энд ирээд юу хийж чадах юм бэ гэдэг. -Одоо ямар ажил эрхэлж байна вэ? Нууц биш бол сард хэдэн төгрөгөөр цалинждаг вэ? – 2 ажил давхар хийдэг, сард 4000 долларын цалинтай. Энд хууль зөрчихгүй л бол ажиллаж амьдрахад таатай байдаг.