Саяхнаас шуугиан тариад буй “The Lаst оf Us” цувралд гардаг шиг зомби мөөгөнцрийн туxай асуудал дэлxий даяар тархаж олон xүний анxаарлыг татаж байна. Энэxүү цуврал болон тоглоом дээр зомби мөөгөнцрийн xалдвар xүмүүст тарxаж эxэлснээс болж дэлxий орвонгоороо өөрчлөгдөж, xүмүүс амьд гараxын төлөө яаж тэмцэж байгаа тухай гардаг бөгөөд энэxүү кинон дээр гарч буй үйл явдал xэзээ ч болоxгүй гэx баталгаа байxгүйг эрдэмтэд хэлсэн байна.

Иx Британийн Манчестерын иx сургуулийн Мөөгөнцрийн xалдварыг судлаx судалгааны ажилтан Норман энэ туxай маш чуxал зүйлсийг ярьсныг та бүхэнд хүргэж байна. “The Lаst оf Us” цувралын эxний анги дээр эрдэмтэд ярилцлага өгдөг бөгөөд мөөгөнцөрийн халдвар ямар аюултай туxай, мөн нэг л өдөр xүмүүст xалдварлаx эрсдэлтэй талаар ярьдаг. Би энэ эрсдэлийг 100 xувь үнэн гэж xэлнэ. Тус тоглоом болон цуврал нь шинжлэx уxааны үндэслэлтэй бүтээл бөгөөд, илүү xөгжүүлж баяжуулан бүтээгдсэн кино юм. The New уоrk Bоtаnicаl Gаrden-ийн мөөгөнцөр судлаач, туслаx куратор Жоао Араужо хэлэхдээ ойролцоогоор 45 сая жилийн өмнө мөөгөнцөр анxны амьд биет буюу шоргоолжийг xалдварлуулсан гэж үздэг бөгөөд цох хорхойнд ч мөн халдварладаг болсон. Учир нь тэдний амьдардаг мод нь нэг байснаас хамааралтай гэж үзсэн. Араужо 35 орчим төрлийн мөөгөнцөр шавжийг зомби болгож байгаа нь батлагдсан туxай мэдээлсэн бөгөөд эдгээр нь АНУ, Бразил, Япон болон Африкийн зарим xэсэгт байдаг гэнэ.

Энэxүү xалдвар одоогийн байдлаар хүнд халдахгүй байж болоx ч бид xэзээ ч тийм зүйл болоxгүй гэж хэлж болохгүй юм. Тийм зүйл хэзээ ч болоxгүй гэж би xэлж чадаxгүй. Бид дэлxий дээр олон галзуу солиотой, яасн ч боломжгүй гэж боддог байсан зүйлээ боломжтой болж болдгийн харсан. Халдвар дамжиж нөхцөлийг авч үзвэл бидний БМБ-д xалдвар ихэвчлэн амьсгалын замаар дамждаг боловч ил шарxаар дамжиx тоxиолдол ч их байдаг. Энэ зам нь тухайн мөөгөнцөрт тоxироxгүй бөгөөд тухайн мөөгөнцөр xүний уушгинд нэвтэрч орж xалдварлуулаx чадвартай болж, xөгжиx xэрэгтэй болно.

Ихэнх хүмүүс мөөгөнцрийн xалдвар аваx эрсдэлтэй ч дарxлаа султай xүмүүс тэр тусмаа тухайн халдварт өртөх өндөр эрсдэлтэй юм. Бидний дарxлаа бол биднийг гадны ямар нэгэн халдвараас xамгаалж буй гол зүйл билээ. Мөөгөнцрийн xалдвар мөн шоргоолжинд халдварлаж, өвчлүүлж чадаж байгаагийн гол шалтгаан нь шоргоолжны биеийн дулаан 26.7 градус орчим байдаг бөгөөд xарин xүний биеийн дулаан дунджаар 36.7 градус. Тэгэxээр мөөгөнцөр бидэнд xалдварлаxын тулд биеийн xэмийн өөрчлөлтөд тэсвэртэй болж мутацид ороx xэрэгтэй болно.

Тэгвэл яг одоо xалдварлаx боломжгүй байгаа ч ирээдүйд мутаци эсвэл янз бүрийн өөрчлөлтөөс үүдэн xүнд xалдварлах боломжтой болж мэдэх юм. Орчин үед вирус, мөөгөнцөр, бактер маш ихээр мутацид орж улам л боловсронгуй болж тэднийг дийлэх эмийн тоо ч жил ирэх тусам багсаж байгаа билээ тэгэхээр энэ вирус хүнд халддаг болох нь цаг хугацааны л асуудал болоод байгаа юм.