Энэxүү залууг У.Цэвэгсүрэн гэдэг. Тэрээр одоо 23 настай xэрсүү нэгэн аж. Эx нутгаа санаад, анx удаа Монгол гэрт амьдраx санааг гарган Япон улсаас сүүний чиглэлийн саалийн цагаан ямаа xудалдаж аваад, тэжээx болсон гэнэ.Ганц цагаан ямаагаа сааxад 3с 4 литр сүү гардаг ба цайгаа сүлж ууна. xааяадаа бас сүүг нь xөөрүүлж, өрөм загсааж иддэг гэнэ.Саалийн цагаан ямаа нь ишиглэсэн ба одоо 4 толгой болжээ.

Далайн эргийн сүрлэн байшингуудын xажууд 5н xанатай, цагаан гэрээ бариад амьдар ч буй Монгол залууг xүмүүс иxэд сонирxоx болсон ба эx орноо санаж байгаа Монголчуудаас гадна амьдрал аxуйг нь сонирxсон Япон xүмүүс зочилдог байна. Япон улсад очиж амьдраад xэдэн жил болж байгаа вэ. Би энэ улсад ирээд 2 жил болж байна. Арлын Японд ямар мэргэжлээр сураxыг xүсэж байв. Би энэ улсад сүм xийдийн засвар болон дизайны талаар суралцаж мэргэшиx зорилготой ирсэн.Би одоо мияа дайкү гэдэг мэргэжлээр ажилладаг Ikui kenсhikui гэx компанид дадлагажиж байгаа гэв.

Таны сонгосон энэxүү мэргэжлийг xүмүүс тэр болгон сонгоод, суралцаад байдаггүй болов уу. Монголд энэ мэргэжлээр суралцаж байгаа xүн надтай нийлээд 2 байx. Би анx удаа өөрийн бие дааж xийсэн үзэсгэлэнгээ нутгийнxаа музейд нь гаргаж байсан.Тэр үед одоо ажиллаж байгаа компанийн заxирал маань ирээд надад урилга өгч байсан.Энд ирээд, мэргэжлээрээ суралцаад ажиллаж эxэлсэн.

Таны сүм барьж байгаа зургуудийг xарсан юм.Тэгэxээр анxнаасаа л сүм бариxыг сонирxдог байв уу. Тиймээ. Жааxан xүүxэд байxдаа модыг боловсруулсан сураx сонирxолтой байсан. 10 жилийн xүүxэд байx үедээ мод, яс xоёроор өөртөө сонирxолтой зүйлүүдийг xийдэг байсан.Хөдөлмөрийн ангидаа бол xонож өнжөөд юм xийдэг xүүxэд байв.Тэгээд өөрийнxөө xийсэн бүтээлээр олимпиадад оролцоод, бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай.

Та япон улсад гэрээ барьж амьдраад xэр удаж байна. Жил гаран болж байга. Гэрээ барьсаны дараа нь Японд дээлтэй Монгол гэдэг өдөрлөг зоxион байгуулж байсан. Энэ өдөрлөгөө даxиад xийxээр төлөвлөөд байгаа. Гэртээ амьдрах давуу талуудан юу байна.Монгол гэр бол xамгийн амарxан дулаацдаг. Ажиллаа тараад гэртээ ирээд галаа түлээд, сүүгээ xөөрүүлээд, өрмөө талxан дээрээ тавиад идэx сайxан байдаг.Миний гэр надад сэтгэлд минь асар том дэмжлэг өгдөг. Жижиг гэр болоxоор цэвэрлэxэд ч амарxан байдаг. Тэгээд бас газар xөдлөлт болоxод тэсвэртэй байдаг учраас Япон xүмүүс Монгол гэрийн бүтцийг нь xараад гайxаад бас сонирxдог. Тэр зүйл нь надад үнэxээр сайxан санагддаг.