Tuesday, March 21, 2023
HomeEntertainmentХөх хотын эмэгтэйчүүдийн xopих газарт ял эдэлж байгаа эгч дүү 2 монгол...

Хөх хотын эмэгтэйчүүдийн xopих газарт ял эдэлж байгаа эгч дүү 2 монгол эмэгтэйн элэг эмтрэм захидал….

Би үүнийг ш.о.р.о.н.г.о.о.с бичиж байна. Сүүлийн үед надад х.а.ч.и.н с ...

Хаа байсан харь оронд байгаа Монгол эмэгтэйчүүд эх орондоо ирж, амь гарахыг хүсч байна- “Санаж байнаа би маш их санаж байна, сэтгэл зүрхээ өмөртөл би ээжийгээ санаж байна, уйлж байнаа би уйлж байна, нулимсаа ширэгтэл би уйлж байна”… Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газраас МУ-ын иргэн Ц-ийн бичсэн захидалын хэсгээс…Хятад улсын Хөх хот дахь эмэгтэйчүүдийн хорих газарт маш олон Монгол эмэгтэйчүүд ял эдэлж байна.Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө эгч дүү 2 болох Ц, Н гэх 2 эмэгтэй санаандгүйгээр хар тамхины хэрэгт холбогдож харийн нутгийн шоронд хоригдож эхэлжээ.Энэ 2 бүсгүйтэй хамт хоригдож байгаад ялын хугацаа нь дуусч суллагдсан ирсэн МУ-ын иргэн Т гэгч эмэгтэй сонинд хандаж харь улсын шоронд ямар аймшигтай байдаг тухай бидэнтэй хуваалцлаа.

-Та Ц, М гэх энэ 2эгч дүүс нь яагаад ийм хэрэгт холбогдсон юм бол. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгч болох уу?-Ц-ийн эгч М нь анх 2006 онд Бээжин хотод ирж байсан. Тэндээ нэг найз залуутай болсон бөгөөд тэр нь Өвөрмонгол залуу байсан гэсэн. Тэгээд дүүгээ тэр оныхоо 11-р сард Бээжин рүү татаж хамтдаа ажил хйиж эхэлсэн гэсэн.Тэр 2-ыг ажилд авсан газар нь эхлээд эмийн худалдаа хийлгэнэ гэж хэлэн ажилд авсан ч эцэст нь хар тамхи зөөлгөхөд хүрсэн байна. Яах ч аргагүй атганд нь орсон эгч, дүү 2 аргагүйн эрхэнд хар тамхи биеэрээ зөөвөрлөхөд хүрсэн.

Ингээд л тэд явж байгаад Хятадын онгоцны буудал дээр баригдаж Хятад улсын хуулийн дагуу хорих ял авч хоригдсон юм байна лээ. Эгч нь насаараа хоригдох ял авч харин дүү нь 15 жилийн ял аваад, тухайн үед Юнань хотын Күмэн мужийн шоронд хоригдож байгаад 2 жилийн өмнөөс хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар шилжин ирсэн.Тэнд л би энэ эгч дүү 2той танилцсан. Эгч, дүү эмэгтэйчүүдийн хорих ангид ирэхдээ эх орон, гэр бүл дээрээ эргэн очиж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байсан боловч 1 жил 6 сар өнгөрсний дараа эгч нь хоол идэхээ больж, одоо бүр гуурсаар л амь зогоож байгаа. Дүү нь эгчийгээ асарч байгаа ч, мөнгө олохын тулд янз бүрийн ажил хийж явсаар байгаад бас л бие нь өвддөг болсон.Тэр эгч дүү 2 үнэхээр хүнд байдалтай үлдсэн.-Эгч дүү хоёр гэж хэдэн настай хүмүүс вэ? Та хэлэхдээ маш хүнд байдалтай үлдсэн гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?

-Дүү нь 24 настай, эгч нь хоёр л эгч байх. Эгч нь хоол идэж чадахаа больсноос хойш эгч дүү хоёрын амьдрал улам л хэцүү болсон. Гэнэт л нэг өглөө эгч нь дуугаа хурааж, бүр сүүлдээ ухаан санаа нь орж гардаг болсон. Шоронд хоригдол нас барж болохгүй бөгөөд тэр тусмаа гадаадын иргэдэд ийм асуудал гаргаж болохгүй учир эгчийг нь гуурсаар хооллох болсон гэсэн. Эгчийнх нь хамарт нь 2м-ын урттай гуурс шургуулж, 300 грамм шүүс, 3 грамм эм өдөрт нэг удаа шахдаг.Харийн шоронд 2уулахнаа байтал төрсөн эгчийгээ ийм байдалтай байгааг харахад дүүд нь ямар хүнд байгаа нь ойлгомжтой. Бид шоронд хоорондоо юм ч ярих эрхгүй байдаг болохоор дүү Ц нь надад нууцаар захидал бичиж сэтгэлээ онгойлгодог байсан.Тэрээр хамгийн сүүлд бичсэн захиандаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа.Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс урсаж байна.Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь.Зүгээр хоолоо идэж болохгүй л байгаа юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ингэж байгаа юм болов уу. Т эгчээ дүү нь маш их ганцаардаж байна.Ганцаардсандаа зүрх минь багтарах шахаж байна. Шоронд л орсон бол ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. Таны явах өдөр дөхөж байна. Одоо би яана даа.” гэж захиа бичээд үлдсэн. /Т түүний бичсэн захиаг уншиж өгөөд өөрийн эрхгүй хэсэг уйлав/

-Захианд эх орон тоохгүй байгаа тухай гэсэн байна, Хөх хотод байгаа манай улсын консулын газраас та нартай холбогдсон уу?-3 сард нэг удаа ирж бидэнтэй уулзаж байх ёстойлдоо гэхдээ жилд 1-2 удаа л ирдэг. 100юань өгөх гэж л ирдэг юм шиг байгаа юм. Уг нь тэдний үүрэг чинь ар гэрт нь бодит байдлыг дуулгаж анхаарал тавих ёстой биздээ. Гэвч тэд огт тэгдэггүй. Ар гэрт нь хааяа нэг мэдээлэл өгөхдөө “хүүхдүүд чинь хэвийн байгаа” гэж хэлдэг байсныг энд ирээд л би мэдлээ. Шоронгоос сард 6юань өгдөг байсан. Тэр мөнгө нь үнэндээ наад захын ариун цэврийн хэрэглэл ч авч хүрдэггүй. Тиймээс л бид бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү ажил хийж байж л мөнгө олж арай ядан амиа зогоодог.

-Шоронд ажил хийж болдог гэж үү?-Болно. Дүү нь болох Ц-ийн хувьд бусад мөнгөтэй хоригдлуудын ор хөнжлийн даавууг З0 юаниар угааж дээр нь алчуур оёдог ажил хийж эгчийгээ болон өөрийнхөө амийг борлуулдаг. Хэтэрхий их ачаалалттай ажиллаж байгаад саяхан тэр гэнэт ухаан алдаад уначихсан.-Тэгээд шоронгийн Эмнэлгийн хороонд 10 хонож ирээд надад захиа бичихдээ “Дүүгийнх нь толгой дээр тэнгэр нураад ирэх шиг л боллоо. Ээж, аав, эх орондоо эгчийгээ дагуулаад харина гэсэн зорилго минь бүтэхгүй юм шиг байна. Эмч намайг нь элэгний вuрустэй гэж хэлсэн. Шоронгийн хоригдлуудаас тусгаарлах юм шиг байна. Эгчийгээ одоо яана даа. Болдог бол эх нутагруугаа гүйгээд л оччихмоор байх юм. Т эгч ээ хармаандаа ч болов дүүгээ хийгээд аваад гараач дээ” гэж бичсэн.

-Шоронгийн сараалжин хашааны завсраар захиагаа өгөөд үлдсэн дээ хөөрхий. Харийн шоронд тарчилж байгаа эгч, дүү хоёрыг төр засаг анхааралдаа авч, Монголдоо авч ирэх арга хэмжээ аваач ээ .-Энэхүү эгч дүүсийг Бүгд найрамдах Хятад ард улсын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорuх ял авсан Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг өнгөрсөн хавар тухайн улсын эрх бүхий байгууллагт хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Энэ хүсэлтийг тус улсын эрх бүхий албанынхан хүлээн авч өнөөдөр Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарыг эх оронд нь шилжүүллээ. Тэд ялтан шилжүүлэх гэрээний дагуу ийн эх орондоо ирж чадсан юм.

RELATED ARTICLES

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular